Д.Гүрсоронз: “Нүүдэлчин групп” ХХК-аас болоод 450 айл орон сууцандаа орж чадахгүй байдалд хүрээд байна
"Нарны хүү Сарны охин" ХХК нь 2015 оноос эхлэн иргэдэд өөрийн санхүүжилтээр жилийн 5 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож, орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж иржээ. Гэвч тус компанийн хэрэгжүүлж эхэлсэн энэхүү төсөл нь өдгөө зогсонги байдалд орж, захиалагчдаа хохирооход хүрчээ.

Энэ талаар “Нарны хүү Сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронз ““Нарны хүү Сарны охин” ХХК нь 200 орчим өрхийг 5-20 жилийн хугацаатай, жилийн таван хувийн хүүтэйгээр орон сууцны зээлд хамруулж, орон сууцжуулаад байна.
Бид төслүүдээ “Амар Амгалан” гэж нэрлэсэн. Ингэж нэрлэсэн учир нь зээлийн хүү бага, зээлийг хүүг урьдчилан авахгүй үндсэн төлөлтөөс хасдаг, зарагдахгүй байгаа орон сууцнуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг манай компани бүрдүүлж өгсөн. Гэвч сүүлийн нэг жилийн хугацаанд “Амар Амгалан” төсөл  зогсонги байдалд ороод байна. Учир нь манай харилцагч компанийн ёс зүйгүй, бусармаг үйлдлээс төсөл зогсонги байдалд ороод байна.

Бид “Амар Амгалан” III төслөө хэрэгжүүлэх явцдаа худалдах, худалдан авах гэрээний дагуу уг газрыг “Нүүдэлчин групп” ХХК-аас нэг тэрбум 300 сая төгрөгөөр худалдан авсан. Гэтэл “Нүүдэлчин групп” ХХК 116 сая төгрөгөөр худалдаж авсан буюу давхар гэрээ хийгээд нэг тэрбум 300 сая төгрөгийнхөө татварыг өнөөдрийг хүртэл төлөхгүй явж ирсэн. Бид удаа дараа албан бичиг явуулсан боловч өнгөрсөн долдугаар сарын 5-ны өдөр “Нүүдэлчин групп” ХХК-аас манай компанид бичиг ирүүлсэн. Уг бичигт “Талууд тохиролцсны дагуу 2018 оны зургадугаар сарын 21-нд Үл хөдлөх хөрөнгийг худалдах гэрээний дагуу гэрээг цуцлахаар тохиров. Гэрээг цуцлахтай холбогдуулан талууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргийн төлбөр тооцоо болон барилгын суурь ажилд зарцуулсан нийт зардлын тооцоо зэргийг харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Ерөнхий захирал н.Бүтэд” гэсэн байгаа.

Иймээс бид “Амар амгалан” III төслөө зогсоогоод харилцагчдаасаа гэрээ цуцлаж эхэлсэн. Одоогийн байдлаар манайх “Нүүдэлчин групп” ХХК-аас хамаараад манай компани 5 тэрбум төгрөгийн алдагдалд ороод байна. Жилийн таван хувийн хүүтэй зээлд хамрагдаад орон сууцанд орох ёстой байсан 450 айл “Нүүдэлчин групп” ХХК-аас болоод орон сууцандаа орж чадахгүй байдалд хүрээд байна” гэлээ.

П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-08-31 13:19:22
    Наад харны хүү. Сарны охин гэсэн нжртэй компаний захирал Гүрсоронз гээд нөхөр өөрөө жинхэнэ луйварчин шүү. Хэлж ярьж байгаад нь ганц ч үнэн үг байдаггүй.
    103.10.22.109
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-08-23 02:25:50
    Батүүлтэй яриач ээ, хэргийн эзэн бол тэр нөхөр
    203.91.116.118
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-08-21 11:32:55
    захирал бутэдийг нь буудчихаач
    203.91.115.37
    Мэдэгдсэн Хариулах