Ерөнхийлөгч ОХУ-ыг зорино
Халх голын байлдааны 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх сарын 3-нд манай улсад айлчилна. Харин 4-нд Алс Дорнодын эдийн засгийн форум ОХУ-д болох учраас В.Путины айлчлал нэг өдөр үргэлжлэх юм.

Түүнчлэн манай Ерөнхийлөгч Х.Баттулга есдүгээр сарын 4-нд ОХУ-ыг зорихоор төлөвлөжээ. Тэрээр Алс Дорнодын эдийн засгийн форумд оролцох юм. Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь 2017 онд ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн гурав дахь удаагийн форумд оролцож байсан билээ.

Дорнын эдийн засгийн анхдугаар форум 2015 оны есдүгээр сард зохион байгуулагдаж, 1.3 их наяд рублийн үнийн дүн бүхий 80 гаруй томоохон хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байжээ. Эдгээр төслүүд эхнээсээ үр өгөөжөө өгч, Алс Дорнод дахь хөрөнгө оруулалтын хэмжээг 10 хувиар нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлж буй юм.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gaya 2019-08-21 18:53:05
    Ямар нэгэн зүйл-г том зургаар нь харж байлдаа,хөлд & хэлд орж буй хүүхэд шиг сэтгэхүйнээсэ эхлээд салчих хэрэгтэй бгаа юмдаа!өөрсд-гээ хүндэлж байлдаа товаршууд...
  • Zochin 2019-08-21 09:19:37
    Ene hulgaich tiishee yavah hereggui
  • !!! 2019-08-21 04:08:04
    Путин бол их гүрний удирдагч. Их гүрэн гэдэг жижиг буурай хөршөө ямагт хараат байлгах сонирхолтой байдаг! Жижиг улсын тэргүүн үүнийг онцгой анхаарах ёстой!!!
  • Бат 2019-08-21 03:57:12
    Бага орны эрх мэдэлгүй ёрөнхийлөгч гэдгээ умартаад л ОУВ сангаас зээл авч улс хэсээд үрээд л ээ хөөрхий монголчууд улс болж тоглох гэж хөөрхийдөө