УИХ-ын гишүүн Л.Болд тойрогтоо ажиллав
УИХ-ын гишүүн Л.Болд өчигдөр Хан-Уул дүүрэгт ажиллаж, 2019 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл сонссон байна. Дүүргийн удирдлагуудтай хамтран хийсэн шуурхай уулзалтад Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын орлогч Э.Түвшин болон дүүргийн бусад алба, хэлтсийн дарга нар оролцжээ.

Хан-Уул дүүрэгт 2019 онд нийт 70.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 180 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж дуусах ёстой юм.  Төсвийн хөрөнгө оруулалтаас хамгийн их буюу 14.9 тэрбум төгрөгийг боловсролын салбар, сургууль цэцэрлэгийн барилга, өргөтгөлд зарцуулж байгаа аж.  Мөн 8.4 тэрбум төгрөгийг дэд бүтцийн салбарт, 5.8 тэрбумыг автозамын салбарт, 6.1 тэрбумыг дүүргийн тохижилтод, эрүүл мэндийн салбарт 2.3 тэрбумыг зарцуулахаар төлөвлөжээ.

Тухайлбал Ерөнхий боловсролын 75 дугаар сургуулийн шинэ барилга, 15 дугаар хороонд баригдах шинэ сургуулийн барилга, 4 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл, 240 хүүхдийн ортой 28 дугаар цэцэрлэгийн барилга, 100 ортой 53 дугаар цэцэрлэгийн барилга, 73 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, 12 дугаар цэцэрлэгийн барилга, 189 дүгээр цэцэрлэгийн барилга, 118 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга, 60 дугаар сургуулийн спорт талбай зэрэг сургууль, цэцэрлэгийн барилгын засвар, өргөтгөл, шинэ барилгуудад хөрөнгө зарцуулж байгаа аж.

УИХ-ын гишүүн Л.Болдын зүгээс энэ бүх төсөл, төлөвлөгөөт ажлуудын явц хэдэн хувьтай байгаа, шинэ хичээлийн жилийн улирлаас өмнө дуусах эсэх, мөн ондоо багтаж дуусах эсэхийг асууж тодруулсан байна.

Мөн удахгүй намрын чуулган эхэлж, 2020 оны улсын төсвийг батална. Тиймээс 2019 оны төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан дүүрэг, тойрогтоо төсөвт тусгах төсөл, ажлуудыг дүүргийн холбогдох албаныхнаас тодруулжээ.

 
П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.