МАН-ынхан саналаа нэгтгэж чадахгүй байсаар ээлжит бус чуулганы хугацаа дуусах нь
УИХ-ын 2016 сонгуулиар парламентад олуулаа суусан МАН-ынхны нэг зорилго бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах. Энэ хүсэл зорилгоо гүйцэлдүүлэхээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан. Наадмын өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг шуурхайлсан  ч хоёрдугаар хэлэлцүүлэг эхлэхийн өмнө гацаанд орчихлоо.

Учир нь Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд өөрийн саналаа ирүүлсэн. Ингэснээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүнээс өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төсөл, саналтай уялдуулах үүрэг бүхий зөвшилцлийн ажлын баг болон төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг ажиллаж эхэлсэн юм. Гэвч ажлын хэсгийнхэн нэгдсэн шийдэл гаргаж чадахгүй байна. Ерөнхийлөгч гэдийж, МАН-ынхан хаширлаж суусаар байнгын хороо чуулган хуралдаж чадахгүй өнөөдрийг хүрлээ.

УИХ дахь МАН-ын бүлэг  УИХ-ын гишүүдийн тоо 108 болгох эсэх, Сонгуулийн тогтолцоог хэрхэх, Парламентын бүрэн эрхийн хугацааг тав болгох уу, үгүй юу? гэх гурван асуудал дээр саналаа нэгтгэж чадахгүй байна. Ерөнхийлөгч өөрийнхөө саналыг зүтгүүлж, ухрахгүй гэдгээ мэдэгдэж “дэмжихгүй бол...” гэх хатуухан сануулгыг эрх баригч хүчинд өгчихсөн. МАН буулт хийсэн гэсэн үг.

Угаас УИХ-ын 57 гишүүний саналаар Үндсэн хуулийн өөрчлөлт урагшилна. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг 64 гишүүнтэй. АН-ын хувьд Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох, Ард нийтийн санал асуулга явуулах, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг Үндсэн хуульд оруулах шаардлага тавиад байгаа. Хэрэв шаардлага биелүүлэхгүй бол хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар бол зөвхөн парламентаар дэмжсэн нэг хуулийн төслийг хэлэлцэх ёстой. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгт УИХ дахь АН-ын зөвлөлийн долоон гишүүн орохгүй байх магадлал өндөр.

Дээрээс нь УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар ч өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр эхлээд МАН-ынхан дотроо байр сууриа нэгтгэхгүй бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал дуншсаар ээлжит бус чуулганы хугацаа дуусах нь.  


П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Пүрэв 2019-08-22 16:03:01
    Ерөнхийлөгч 108 гэсэн нь шарын шашинлэг үзэл санаа МАН 99 гэсэн нь бөөлөг үзэл санаа
  • Сүрэн 2019-08-22 00:05:15
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
  • Zochin 2019-08-21 06:02:15
    Манай ерөнхийлөгч шиг ноён нуруутай байвал сайн даа
  • cанал 2019-08-21 05:22:58
    2 танхимтай байх, гишуудын тоог нэмэх, сонгуулийн холимог тогтолцоог сонгох , шуугч нарыг момилох зэрэг асуудлаа ард нийтийн санал асуулгаар шийдэх естой.
  • иргэн 2019-08-21 04:59:55
    108 гэдэг енее фортунагийн 888 ерийг еглег гэж нэрлэе гэж солиордогтой яг ижил мухар сусэг ш дээ аргагуйдээ дурслэх урлагийн дунд тегссен луйварчин еренхийлегч ...
  • ??? 2019-08-21 04:10:13
    Парламентаа 2 танхимтай л болгоход гол асуудал шийдэгдэнэ шүү дээ!!! Эд нар ард түмний хяналтанд орохоос айгаад байна л даа!
  • Бат 2019-08-21 02:41:08
    АН тависан саналыг хүлээн авах яагаад болохгүй гэж Энэ чинь үндсэн хууль шүү дээ чухамдаа төр мухардалд оржээ ард түмэн одоо сэрээчээ
    • Зочин 2019-08-21 09:09:32
      Аа тийм үү? 1996-200, 2012-2016 онуудад юу боллоо? Мартаагүй байгаа шүү
  • Т+1 2019-08-21 01:38:56
    108 гэсэн тоо, 99 гэсэн тоо юу илэрхийлж байгаа юм. ЭРХ=МУХАР СҮШИГ Саахартай кофе ууж гэдэс нь цүдийсэн, Мөнгө бодож сэтгэл нь хомхойрсон, Худал амалж биднийг ...