Ш.Батхүү: Миний хөрөнгийг авсан хүмүүс мөнгө төлөөгүй тул худалдаж болно

“Эрдэнэт үйлдвэр”-ийг ӨАБНУ-ын “Стандарт” банкинд барьцаалсан Ш.Батхүүд эрүүгийн 201301000330 тоот хэрэг үүсгэж шалгаад зургаан жил болж байна. Энэ хооронд өр нь хэвээрээ, хүү нь өссөөр байв. Тиймээс Засгийн газраас шийдвэр гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдлийн сангаас 40 сая ам.долларыг тус банкинд төлсөн юм. Харин “…Уг өрийг төлж барагдуулах хэмжээний хөрөнгө Ш.Батхүүд бий” гэсэн мэдэгдлийг Засгийн газраас 2019 оны долдугаар сарын 3-нд хийсэн. Энэ үеэр Ш.Батхүүгээс нэр бүхий хүмүүст очсон 190-ээд тооны 98 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх ШТС, орон сууц, үл хөдлөх хөрөнгө, автомашин зэргийн жагсаалтыг нийтэд ил болгосон.

Ш.Батхүүгийн эдгээр хөрөнгө “МТ Петролиум” ХХК, “Ойн бирж” ХХК, “Магнай трэйд” ХХК, “Миш петролиум” ХХК,   иргэн Ч.Ганзориг, Г.Дашням, Э.Амарзаяа, Л.Болор, У.Хурц, Ц.Нямдаваа, Г.Амарбат, М.Баярсайхан, Р.Аюушдорж, Б.Танан, Б.Мөнхжаргал, Х.Дашжаргал, Ш.Энхтөр З.Пүрэвжав, Ж.Лхагвасүрэн нарын компани, хувь хүмүүсийн нэр дээр бэлэглэлийн болоод бусад гэрээний хүрээнд шилжсэн байдаг. Тэгвэл Ш.Батхүү саяхан АТГ, Засгийн газарт хандаж захидал илгээсэн байна. Захидалдаа “…Битүүмжлэгдсэн хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдахыг дэмжиж байна. Учир нь надаас дээрх хөрөнгүүдийг авсан хүмүүс мөнгө төлөөгүй. Тиймээс хөрөнгө шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй байна” гэсэн агуулгыг илэрхийлжээ.

Ингэхээр ойрын үед Ш.Батхүүгийн хөрөнгийг худалдаалах ажлыг Засгийн газрын зүгээс зохион байгуулж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрсдлийн сангаас гаргасан зардлыг нөхөх бололтой.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hhhh 2019-08-28 15:15:25
    Kolonkuudyg ni Hurts bulaasan gesen unen bolov uu
  • Mamba 2019-08-22 23:21:59
    Угаасаа шударга, даруухан эр шдээ. Зээлээ төлж чадахгүй болонгуутаа Хадгаламж банкаа төрд өгсөн, тэрийг нь хүмүүс таг мартчихаад л хараагаад байсан даа.
  • Bi 2019-08-22 03:49:22
    Bathuu nuhur uls umnuus ni ur tuluud ugsund baga ch gesen setgel ni uvdsun bolood iim uom yarnsan baihaa,Urgelj naizuudaa hamt baina gej anduursan bn.
  • Зочин 2019-08-21 09:48:47
    Сайн байна. ЗГ шуурхай ажиллах хэрэгтэй байна. Шүүх хурдан шударга шийдвэр гарга.
  •  2019-08-21 05:19:34
    зарж борлуулаад мөнгө нь дутвал харин биенээс нь гаргах нөхөн төлүүл
  • ЗОЧИН  2019-08-21 03:36:24
    ХУРДАН БОРЛУУЛАД ӨРИЙГ НЬ ХААГААЧ ДЭЭ ОЛОН ЖИЛ БАЙЛАА ГЭЭД ЯМАР Ч АЧ ХОЛБОГДОЛГҮЙ БОЛЖ БАНЙА
  • Shaardaj bnaa ! 2019-08-21 00:56:00
    Tiim bailgui dee Shudraga l baih heregtei ! Uls ooriin chini omnoos 108 000 000 000 togrog tatwar tologchidiin mongnoos awaad tolchihood baihad darui ergen tol...