
Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 77,612,095 төгрөгийн үнийн дүн бүхий 172,340ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мерекс" ХК (MRX+4.90%) болон "Улсын Их Дэлгүүр" ХК (UID+4.86%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Базальт" ХК (MBW-9.13%) болон "Талх Чихэр" ХК (TCK-5.44%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.57 хувиар буурч, 19742.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,525,762,908,043.48 төгрөг боллоо.
Эх сурвалж: MSE.mn