Зургаан өдөр хуралдсан шүүх хурлаар Б.Хурц нарын хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа
Олон нийтийн анхаарлын төвд байгаа шүүх хурал эцэслэн шийдвэрлэгдсэнгүй. Төв аймгийн шүүх бүрэлдэхүүн бүхэл бүтэн зургаан өдрийн турш хуралдаж, дөнгөж сая шийдвэрээ гаргаж, танилцууллаа.

Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдо гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүгч нарын бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргаснаа танилцуулав.

Өөрөөр хэлбэл, нотлох баримт хангалтгүй хэмээн үзэж мөрдөн байцаалтад буцаасан байна. Зарим нэгэн эх сурвалжийн хэлж буйгаар нэмэлтээр 14 хуурцаг баримт гаргаж ирсэн тэрнийг судлах шаардлагатай гэсэн мэдээлэл ч байна.

Энэ шийдвэрийг Төв аймгийн шүүхийн гадна байгаа иргэд болон жагсагчид эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Учир нь тэд Б.Хурц нарын есөн хүн ял авна гэдэгт итгэлтэй байжээ.

Тагнуулын дарга асан Б.Хурц нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 тус тус зүйл ангиар буруутгаж буй.

133 дугаар зүйл. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих

133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

251 дүгээр зүйл. Эрүү шүүлт тулгах

 251.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Харин одоо улсын яллагч тав хоногийн дотор эсэргүүцэл бичих боломжтой юм. Хэрвээ хуулийн дагуу хохирогчийн тал тав хоногийн дотор гомдол гаргахгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.
 

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ард иргэд 2019-08-20 00:31:58
    Шүүх засаглал мэргэжлийн түвшинд ажиллаж буй тод жишээ, бид Шүүхийн байгууллага, хуульд итгэх итгэл 10 хувиар нэмэгдлээ. Одоо прокурорыг засах үлдлээ
    183.81.171.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-08-19 12:18:54
    Юун хүний мууд дуртай хүмүүс вэ
    59.153.113.200
    Мэдэгдсэн Хариулах