Б.Бат-Эрдэнэ: Би шавийгаа допинг хэрэглэсэн гэдэгт итгэхгүй байна
Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс Допингийн эсрэг үндэсний төв жил бүр допингийн шинжилгээ авдаг журамтай. Энэ дагуу Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан билээ.

Допингийн эсрэг үндэсний төвөөс бөхчүүдийн шинжилгээний хариуг хэд хоногийн өмнө Баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн бөгөөд хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн гэх мэдээлэл бий. Баяр наадам зохион байгуулах хорооноос бөхчүүд рүү утсаар холбогдож допингийн шинжилгээний хариуг өгсөн бөгөөд бөхчүүд өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан "Допинг илрээгүй" гэх мэдэгдлийг хийсэн.

Харин олон нийтийн зүгээс түрүү бөхийн мэдэгдлийг чих тавин хүлээж байв. Тэгвэл Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү  бөх, Улсын аварга Э.Оюунболд сэргээштэй холбоотой асуудлаар энэ сарын 17-ны өдөр өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан “Намайг хилс хэрэгт гүтгэж байна. Допинг хэрэглээгүй. Миний шээсийг сольсон байна. ДНК-ийн шинжилгээ өгч, хуулийн байгууллагад хандана” хэмээн мэдэгдсэн.  


Үүнтэй холбогдуулан Дархан аварга Б.Бат-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултанд хариулт өглөө.
Э.Оюунболд аварга лайв хийж, миний шээс солигдсон байна гэсэн мэдэгдэл хийсэн. Уг лайвыг хийхдээ тантай зөвлөлдсөн үү?

-Үгүй. Би бүтэн сайны өглөө хөдөөнөөс ирсэн. Энэ допингийн асуудал яригдсанаас хойш холбоо бариагүй.

-Э.Оюунболд  аварга лайваараа хоёр бөхийн холбооны маргаан дээд цэгтээ хүрч түрүү бөхөөрөө оролдож эхэлсэн гэх байр суурийг илэрхийлж байсан?

-Бөхийн холбооны энэ асуудал 2002 оноос хойш л үүссэн. 17 жил болж. 2017 онд  хуралдаанаар намайг Тэргүүнээрээ сонгож, ажлаа хүлээж авсан. Тухайн үед маргалдагч талууд санал нийлэхгүй байгаагаа хэлэхэд миний зүгээс “Бөхийн  үйл хэргийн төлөө эв нэгдлээ хичээх хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлж байсан.  Маргалдаж байгаа нөгөө талынхаа бүх  саналыг хүлээн авч байгаа. Ирэх ес аравдугаар сард “Их эе” хурлаа хийх байх.

-Шээс сольсон байна гэх мэдэгдлийг Э.Оюунболд аварга хэлж байгаа. Энэ боломжтой юу?

-Миний хувьд 2007 оноос барилдаагүй. Өмнө бол сэргээшийн шинжилгээ өгдөг л байсан. Одоо бол сэргээшийн шинжилгээ авдаг өрөөгөөр очих нь битгий хэл наадмаар тавын даваа эхэлснээс хойш цэнгэлдэх ордог.  Баяр наадмын үеэр нэг ч утсаа авдаггүй. Тэгэхээр одоо шинжилгээг хэрхэн яаж авдгийг мэдэхгүй.

-Э.Оюунболд аварга энэ асуудал гарснаас хойш үнэхээр тантай холбогдоогүй юмуу ?

-Утас нь холбогдохгүй, мессенжер энэ тэрээр бас ярихгүй байна.

-Э.Оюунболд аваргын багш Б.Адъяахүүтэй начинтай та холбогдсон уу. Аваргатай ярьсан болов уу?

-Би ярьсан бас холбогдож чадахгүй байна гэж байна лээ.

-Та шавийгаа допинг хэрэглэсэн гэж бодож байна уу?

-Би итгэхгүй байна. Дагестанд маш сайн бэлтгэл хийгээд ирсэн шүү дээ.  

П.АНИР 
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-08-20 05:38:21
    та итгэхгуй байж болно би ч итгэхгуй л бна гэхдээ допинг хэрэглэсэн бна санаатай санаагуй хун хорлосон эсэхийг мэдэхгуй допинг илэрсэн бна тэгээд л гуйцээ
    203.91.115.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Боль доо аврагаа 2019-08-19 16:44:41
    Хөөрхөн л бөөрөнхийлөлт гэж хэлье дээ өөр юу гэхэв ард түмнийг тэнэг гэж бодсоор л байна уу таныг монгол бөхийн манлай аврага гэдгээр нь хүндэлсээр л байгаа бид...
    172.58.143.10
    Мэдэгдсэн Хариулах
  • nohoi 2019-08-19 09:37:28
    huuliin doktor said gishuun hun yaj doktor bolov yaj gishuun bolov yaj hudal yarij surav yadruuhan oyun uhaan huurmag oyun bold avarga henteichuud hezeenees mon...
    103.26.193.96
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-08-19 09:26:11
    одоо итгээ. бултаараа итгээд байна
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-08-19 08:44:55
    Bi ooroo oorte itgedeggui
    83.25.193.97
    Мэдэгдсэн Хариулах