Балдорж шагналын эзэд тодорлоо
Монголын сэтгүүлзүйн хамгийн том шагнал болох Ц.Балдоржийн нэрэмжит Балдорж шагналын эзэн өчигдөр тодорлоо. Энэ жилийн шагналын эзнээр “Хүрээлэн амьд ертөнц”  төслийг хэрэгжүүлэгчид болох У.Ганбаяр, М.Буянбадрах нар шалгарлаа. Тэд  энэхүү нэр хүндтэй шагналын зургаа дахь удаагийн эзэд болж байгаа бөгөөд телевизийн салбарын анхдагч боллоо. Харин дэд байранд Өнөөдөр сонины сэтгүүлч Х.Болормаагийн “Эрэлтэд дөрөөлж эрээгүй аашилсан барилгынхан” нийтлэлээрээ шалгарлаа. Зургаа дахь удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаанд МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МУ-ын ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын гишүүн О.Содбилэг, Су.Батболд, М.Батчимэг, Г.Уянга, УИХ-ын гишүүн асан Ч.Туяа зэрэг улстөрч болоод хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид ирж оролцсон.
 
Шилдэг 10 бүтээлийг танилцуулж байна

1.МҮОНТ-ийн редактор Б.Оюунчимэг “Чингүүн” баримтат кино, “Аман түүх” соёлын өвийн баримтат цуврал бүтээлээр.

2.”Үндэсний шуудан” сонины ерөнхий эрхлэгч Г.Отгонбаяр “MCS-ийн Оджаргалыг илүү дэмжье”, “Дэлхийн төвөөс зугатах Монгол геофолитик” нийтлэлээр.

3.”Үндэсний шуудан” сонины сэтгүүлч С.Гандөл “Гурван сая дахь иргэнээ хүлээж авахад бэлэн үү” цуврал нийтлэлээр.

4.”Өнөөдөр” сонины тоймч Т.Энхбат “Доллараар цангаах Золжаргалын стратеги”, “Шинэ төмөр зам тавих хүсэл ба шинэчлэлийн тэргүүний хясал” нийтлэлээр.

5.МҮОНТ-ийн албаны дарга Р.Хонгорзул “Сэрүүн Сэрхэрээн эзэд”, “Хүйн холбоо сүүн хэлхээ” нэвтрүүлгээр.

6.”Гэрэг” сэтгүүлийн орлогч эрхлэгч Ж.Тэгшжаргал “Тань руу нүүж явна”, “Нас бол тоо, ер нь юу ч биш” нийтлэлээр.

7.”Монголын үнэн” сонины тоймч Х.Бүрэнтогтох “Хэрвээ Сото үнэн бол бид яах юм” зэрэг бүтээлээрээ.

8.”Өдрийн сонин”-ы тоймч Б.Цэцэгдэлгэр “Дүүгээ аврахын тулд долоон настай охин голоо тасартал тэмцжээ” зэрэг бүтээлээр.

9.”Өнөөдөр” сонины Тамгын газрын дарга Д.Заяабат “Төрийн алба төрлийн алба болсон уу” нийтлэлээр.

10.”Гэрэг” сэтгүүлийн сэтгүүлч У.Бямбаням “Монголын нэгэн шинэ үеийн нэг өдөр” бүтээлээр тус тус шилдэг арав жагсаалтад багтлаа.
Б.Сансартуяа
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • khanhuu 2016-09-12 03:15:33
    chamd yamar hamaa bnaa.tegsen baisan ch yadag yum zugeer l amidraldaa urt chikhtei aan
    202.179.31.22
    Мэдэгдсэн Хариулах
  • мгл эмэгтэй 2014-09-19 04:03:23
    Хулаан чи Балдорж гэдэг хүний зохиол бүтээлүүдээс ганцыг ч бол олж харсан уу,тэр хүн энэ улс Монголдоо төдийгүй олон улсад дуудах нэртэй дуурсах алдартай хүн байсан юм.хүний ор хөнжлийн асуудал хэнд ч хамаагүй ээ,тэр тусмаа чамд.чи ядахнаа үлгэрийн ном ч
    150.129.140.20
    Мэдэгдсэн Хариулах
  • HULAN 2014-09-19 03:27:55
    HUMUUSEE BALDORJ AGSAN CHINE KIVIGIIN NAMUUNAATAI UVERTE BAIJ BGAAD NAS BARSAN GEJ SONSLOO UNEN YUMUU
    112.72.13.223
    Мэдэгдсэн Хариулах