Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас Төрийн ордны "Б" танхимд болно. Өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцоно.
Хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ХХААХҮ-ийн сайд, Эрчим хүчний сайд, Зам, тээврийн хөгжлийн дэд сайдууд мэдээлэл хийх юм.
Мөн Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр зохион байгуулж буй ажлууд, үр дүнгийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр ОБЕГ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, 2019-2020 оны өвлийн улирлын цаг уурын төлөв байдал Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин мэдээлэл хийхээр төлөвлөсөн байна.
Үүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар үүрэг, даалгавар өгөх юм.
П.АНИР
Оллоо.мн