Шуудан, холбооны салбарын орлого 18.4 хувиар өслөө

Шуудан, холбооны салбарын нийт орлого 2019 оны эхний хагас жилд 571.9 тэрбум төгрөг, хүн амаас орсон орлого 401.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс шуудан, холбооны нийт орлого 89.0 (18.4%) тэрбум төгрөг, хүн амаас орсон орлого 67.4 (20.2%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Харин 2019 оны 2 улиралд шуудан, холбооны нийт орлого 307.8 тэрбум төгрөг, хүн амаас орсон орлого 220.3 тэрбум төгрөг болж, өмнөх улирлаас шуудан, холбооны нийт орлого 43.7 (16.5%) тэрбум төгрөг, хүн амаас орсон орлого 39.6 (21.9%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Суурин утасны цэгийн тоо 2019 оны эхний хагас жилд 339.9 мянга, кабелийн телевиз хэрэглэгчид 778.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс суурин утасны цэг 28.2 (9.0%) мянгаар нэмэгдэж, кабелийн телевиз хэрэглэгчид 90.3 (10.4%) мянгаар буурсан байна. Үүнд агаарын олон сувгийн тоон телевизийн дамжуулах үйлчилгээ хэрэглэгчид буурсан нь голлон нөлөөлөв.

Шуудангийн үйлчилгээний салбар 2019 оны эхний хагас жилд 972.5 мянган ширхэг бичиг, захидал, 282.3 мянган ширхэг илгээмж, 2.9 сая ширхэг тогтмол хэвлэлийг хэрэглэгчдэд хүргэж, өмнөх оны мөн үеэс бичиг, захидал 155.1 (19.0%) мянган ширхэгээр өссөн бол илгээмж 85.0 (23.1%) мянган ширхэг, тогтмол хэвлэл 262.8 (8.2%) мянган ширхэгээр буурсан байна.

Үүрэн утас хэрэглэгчид 2019 оны эхний хагас жилд давхардсан тоогоор 4.5 сая болж, өмнөх оны мөн үеэс 672.7 (17.5%) мянган хэрэглэгчээр өсжээ.

П.АНИР
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.