“Эрдэнэт” үйлдвэрт зарласан онц байдал үргэлжлэх бололтой

Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн гуравдугаар сарын 6-нд “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онц байдал зарласан байдаг.   Онц байдлын хугацаа ирэх сарын  6-нд дуусгавар болно.  Тэгвэл өчигдөр энэ асуудлыг хариуцсан Ажлын хэсэг хуралдаж, онц байдлын хугацаанд ямар шийдвэр гаргаж, хяналт шалгалт явуулсан талаар хэлэлцжээ.   Мөн “Эрдэнэт” үйлдвэрт зарласан онц байдлыг цуцлах эсэхийг ярилцсан байна.   Энэхүү Ажлын хэсгийг ахлагчаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  ажилладаг билээ.  Ажлын хэсэг ярилцаад “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувийн асуудал нэг тийш болж, шийдэгдээгүй,  “Жаст”-ын Ш.Батхүүгийн зээл авсан асуудал мөн хуулийн байгууллага дээр шалгагдаж байгаа.  Хөрөнгийг нь битүүмжилсэн ч “Эрдэнэт” үйлдвэрийн хохирлыг барагдуулж дуусаагүй,  “Монголын зэс”-ийн асуудал ч нэг тийш болоогүй учраас  “Эрдэнэт” үйлдвэрт зарласан онц байдлыг үргэлжлүүлэхээр болсон гэх мэдээлэл байна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Сайхан


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-08-19 03:49:27
    ФЭСМҮҮК-р доктор, профессор, найрагч гэх эмэгтэйчүүд МАТАР шиг зургуудаа тавьж шалдар булдар юм их бичих юм. Үүнийгээ ард түмнийг соён гэгээрүүлж буй гэнэ. ККК....
    27.123.213.53
    Мэдэгдсэн Хариулах