Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН бүлэг Төрийн ордноо таван өдөр хуралдав. Тэд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг эхлэхээс өмнө зарим нэг асуудлаар байр сууриа нэгтгэхээр ийнхүү бүтэн таван өдөр хуралдсан ч үр дүн хүрсэнгүй.
Мөн Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал тав хоногт үргэлжилсэн ч шийдвэр гарсангүй. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

“Сауд гоби коэл транс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлав
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, “Сауд гоби коэл транс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлав. Үүнтэй холбогдуулан МХЕГ, ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг тус компанийн уурхайд ажиллаж, улсын ахлах байцаагчийн актаар энэ сарын 14-ний өдрөөс эхлэн үйл ажиллагааг нь зогсоолоо.
Улмаар уурхайн ам, техникийг лацдаж, ордын нөөцийн хөдөлгөөний тооцоо, бусад мэдээ тайланг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөхийг даалгав.
Тусгай зөвшөөрөл дуусгавар болсон хэдий ч “Ашигт малтмалын тухай” хуульд зааснаар тус компани байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг холбогдох дүрэм, журам, стандартын дагуу хийж орон нутагт хүлээлгэн өгөхийг мөн даалгалаа.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг өөрчлөн баталсантай холбогдуулан МХЕГ-аас Тост, Тосон бумбын нуруу орчимд олборлолт явуулдаг компаниудын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна.

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал ирэх долоо хоногт үргэлжилнэ
Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнгөрсөн даваа гарагт эхлэн таван өдөр үргэлжлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлд зааснаар эд мөрийн баримт болох 24 ширхэг CD, бичмэл нотлох баримтыг тус тус шинжлэн судалж, шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагааг 17. 50 цагт дуусган, Мөн хуулийн 35.24 дүгээр зүйлд зааснаар улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлт танилцуулах шатанд ороход хохирогч Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Д.Оюунчимэг “2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 9 цагаас хойш тасралтгүй 5 өдөр илүү цагаар ажилласан, 17 өмгөөлөгч, 2 улсын яллагч 5 өдөр хэлэлцсэн хэргийнхээ талаарх хууль зүйн дүгнэлтийг танилцуулна, энэ нь өнөөдөр ажлын цагт багтахгүй учраас 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү" гэх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч тус шүүх хуралдааныг энэ сарын 19-ний өдрийн 9. 00 цаг буюу даваа гарагт хүртэл хугацаагаар түр завсарлуулав.
700-800 жилийн тэртээх олдворуудыг дэлгэлээ
Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төслийн багийн эрдэмтэд энэ зуны малтлагын үр дүнд дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг нээснээ олон нийтэд дэлгэлээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг “Хориг” хэмээх газраас 700 - 800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос нь олдсон байна.
Мөн алт, мөнгө, торго, төмөр, яс, шир, үйсээр хийсэн олдворууд болон хүн, малын яс зэрэг Монголын эзэнт гүрний үед холбогдох олон тооны маш чухал хэрэглэгдэхүүнийг авран хамгаалж, цуглуулаад байна. Ялангуяа, алтан нар, сарны дүрс, мөнгөн сарны дүрс, бурхны дүрстэй нимгэн алтан эдлэл, алтан ээмэгнүүд, бүсний алтан чимэглэл, дотроо торгонд баринтаглаж боосон эд зүйл агуулсан ширэн хавтага, алтан утастай, хас, луу болон домгийн амьтдын дүрс хээтэй олон төрлийн торгон дээл хувцасны хэсгүүд, ширэн гутлын хэсгүүд, нум, сумны зэв, саадаг, хоромсого, шаазан болон шавар ваарнууд, ясан сойз, адуу малын тоног хэрэгсэл гэх мэт хэдэн зуун олдворууд бий.
МАН-ын бүлэг таван өдөр хуралдав
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнгөрсөн долоо хоногийн таван өдөр үргэлжиллээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар тус намын бүлэг энэ долоо хоногийн ажлын таван өдөр хуралдсан ч байр сууриа нэгтгэж чадаагүй байгаа аж.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан санал сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх эсэхэд тус бүлгийн гишүүд санал зөрөлдөж, Ерөнхийлөгчтэй тохироонд хүрч чадаагүй байна. Тиймээс ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хуралдахаар болжээ.
П.АНИР
Оллоо.мн