"Инчеон-2014" өнөөдөр нээлтээ хийнэ

Ази тивийн спортын "Инчеон-2014" наадам өнөөдөр  Өмнөд Солонгос улсын Инчён хот дахь “Асиад” цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Харин наадмын нээлт Солонгосын цагаар 18.00 цагт болох юм байна.

Уг наадамд Ази тивийн 45 орны 13000 төлөөлөгч 36 спортын төрлөөр хурд, хүчээ сорих бөгөөд тэмцээнүүд 10 дугаар сарын 4 хүртэл үргэлжлэх юм.“Бид нэг Ази” гэсэн уриан доор зохион байгуулагдах нээлтийн ажиллагааны дараа орон орны тамирчдын жагсаал 20.25 цагт эхлэх юм байна.

Манай улсаас чөлөөт болон жүдо бөх, бокс, буудлага, байт харваа, хүндийг өргөлт, ширээний теннис, талбайн теннис, софт теннис, усанд сэлэлт, хөнгөн атлетик, бадминтон, бэйсбол, сагсан бөмбөг, дугуй, гимнастик, боулинг, туялзуур сэлэм, үшү, гольф, триатлон, гандбол, морин уралдаан зэрэг спортын 23 төрөлд 240-үүлээ хүч үзнэ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.