АСЕАН-ы дэргэд сууж байсан Байнгын төлөөлөгчөөр Ш.Батцэцэгийг томиллоо
Монгол Улсаас Зүүн өмнөд Азийн орнуудын нийгэмлэгийн дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Шагдарын Батцэцэгийг томиллоо. Тэрбээр Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонези улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан юм. 

Энэ бүс нутгийн улс орнуудыг эгнээндээ нэгтгэсэн Зүүн өмнөд Азийн орнуудын нийгэмлэг /Association of Southeast Asian Nations/ буюу АСЕАН-ы бүсийн чуулганд манай улс 1998 онд оролцож, 2005 онд Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд нэгдэн орсон ба цаашид АСЕАН-тай яриа хэлэлцээний түнш болох зорилт тавьж байна.

АСЕАН-ы дэргэд сууж байсан Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдоржийг өнгөрөгч 4 дүгээр сард эгүүлэн татсан юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2014-09-21 10:21:39
    \"АСЕАН-ы дэргэд сууж байсан Байнгын төлөөлөгчөөр Ш.Батцэцэгийг томиллоо\" АСЕАН-ы дэргэдэх Монгол улсын байнгын төлөөлөгчийн газрын тэргүүнээр Ш.Батцэцэгийг томиллоо.
    202.179.11.58
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-19 03:50:28
    ийм гарчиг тавиад сэтгүүлч гээд байх муу л байна даа, ...төлөөлөгчийн оронд...байхаа
    112.72.13.230
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-19 03:05:03
    сууж ыайсан батцэцэгийг томиллоо гэснийг ойлгосонгүй
    122.201.25.238
    Мэдэгдсэн Хариулах