Мал хулгайлах гэмт хэрэг 1008 бүртгэгдсэн нь нийт  хэргийн 4.9 хувийг эзэлж байна
Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сард 20.4 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2062-оор буурчээ. Нийт гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс буурахад хулгайлах гэмт хэрэг 2194, дээрэмдэх гэмт хэрэг 434, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 803, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 29-гоор буурсан нь голлон нөлөөлжээ. Харин залилах гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 401, мал хулгайлах гэмт хэрэг 468, авлигын гэмт хэрэг 253, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 78, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 42, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 34, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 81-ээр өссөн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2019 оны эхний 7 сард 130.9 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 27.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 5.7  тэрбум төгрөгөөр, харин нөхөн төлүүлсэн хохирол 10.7 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон хүн 2019 оны эхний 7 сард 19.9 мянга болж, 1077 нь 18 хүртэлх насны хүүхэд, 8.6 мянга нь эмэгтэйчүүд байна. Гэмт хэргийн улмаас 2019 оны эхний 7 сард 5.2 мянган хүн гэмтэж, 711 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 87-оор буурч, нас барсан хүн 115-аар өссөн байна.

Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 2019 оны эхний 7 сард 2087 болж өмнөх оны мөн үеэс 384, эмэгтэй хүн оролцсон хэрэг 1734 болж 152-оор, бүлэглэн үйлдсэн хэрэг 1044 болж 32-оор, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 679 болж 14, мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 123 болж 37-оор, хүүхэд оролцсон хэрэг 515 болж 42-оор өсжээ. 16, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг 2019 оны эхний 7 сард улсын дундаж 95 болж, өмнөх оны мөн үеэс 10-аар буурсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2019 оны эхний 7 сард 204 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 42-оор өссөн байна. Мал хулгайлах гэмт хэрэг 2019 оны эхний 7 сард 1008 бүртгэгдсэн нь нийт бүртгэгдсэн хэргийн 4.9 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 468-аар өссөн байна. Улсын хэмжээгээр 2019 оны эхний 7 сард 62.4 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 7.9 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 13.2 мянгаар, баривчлагдсан хүн 1.8  мянгаар өссөн байна.

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. ADITY 2019-08-17 07:48:28
    Хэрэв та өөрийн бөөрийг мөнгөөр зарахыг хүсч байгаа бол үнэ: $ 780,000USD харилцах имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    197.210.65.151
    Мэдэгдсэн Хариулах