Хүлээн авалтад хэрэглэсэн бүтээгдэхүүнээс эмгэг төрөгч нян илэрчээ

Энэ сарын08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Даянхаан” зоогийн газарт зохион байгуулагдсан хүлээн авалтад орсон хүмүүс хоолны хордлогод өртсөн бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус зоогийн газарт хяналт шалгалт хийж, хүлээн авалтад хэрэглэсэн хүнсний түүхий эд материал, хоолны дээж, унд ахуйн ус, орчны арчдас, мөн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдаалж байсан дэлгүүрүүдээс хүнсний бүтээгдэхүүний дээж зэрэг нийт 28 нэр төрлийн сорьцийг авч лабораторид шинжлүүлсэн юм.

Шинжилгээний дүнгээр тухайн хүлээн авалтад бэлтгэсэн зууш, 2-р хоол, мөн үлдэгдэл тахианы мах, өндөг, хиам, гахайн утсан мах зэрэг бүтээгдэхүүнээс гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян /Salmonella/, мөн өвчтөнүүдээс авсан шинжилгээгээр тухайн хоолны хордлого үүсгэгч нян илэрч, Салмонела нянгаар үүсгэгдсэн хоолны хордлогын дэгдэлт болох нь тогтоогдов. 

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас БОЭТ-ийн халдвартын тасаг болон шинээр дэлгэсэн тасагт халдвар хамгааллын дэглэм хангуулах, эмчилгээ, оношилгооны чанарт хяналт тавин, зөвлөгөө зөвлөмжөөр хангаж ажиллаж байна.

“Даянхаан” зоогийн газар нь байнгын үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд одоогоор үйл ажиллагааг зогсоож, Зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна. Мөн хүлээн авалтад хэрэглэсэн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдаалсан дэлгүүрүүдэд хяналт шалгалтын ажил үргэлжлэн хийгдэж байна.

С.Жангар
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. ADITY 2019-08-17 07:49:24
    Хэрэв та өөрийн бөөрийг мөнгөөр зарахыг хүсч байгаа бол үнэ: $ 780,000USD харилцах имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    197.210.65.151
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-08-17 06:22:01
    архи бага уусан юм байхдаа хоолонд хордсноос архинд хордсон нь дээр байдаг юм биш уу
    203.91.115.37
    Мэдэгдсэн Хариулах