Улсын хэмжээнд 2019 оны 7 дугаар сард 183 ихэр хүүхэд мэндэлжээ
Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сард 45.0 мянган эх амаржиж, 45.3 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 306-аар, амьд төрсөн хүүхэд 359-өөр нэмэгдсэн байна. Энэ оны 7 дугаар сард 6876 эх амаржиж, 6947 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 540-өөр, амьд төрсөн хүүхэд 560-аар өсжээ.

Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2019 оны эхний 7 сард 599 болж, өмнөх оны мөн үеэс 10-аар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 720 болж, өмнөх оны мөн үеэс 37-гоор буурсан байна. Нялхсын эндэгдэл энэ оны 7 дугаар сард 78 болж, өмнөх сартай ижил түвшинд, харин тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 88 болж, 17-гоор буурчээ.

1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2019 оны эхний 7 сард 13 болж, өмнөх оны мөн үеэс 1-ээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр буурсан байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2019 оны 7 дугаар сард 11 болж, өмнөх сараас 1-ээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 13 болж, 3 хүүхдээр тус тус буурчээ. Эхийн эндэгдэл 2019 оны эхний 7 сард 10 болж, өмнөх оны мөн үеэс 2-оор буурчээ. 100000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2019 оны эхний 7 сард 22 болж, өмнөх оны мөн үеэс 5-аар буурсан байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний 7 сард 26.0 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1050-аар нэмэгдэхэд салхин цэцгээр өвчлөгчид 2219 -өөр, гонококкт халдвараар өвчлөгчид 139-өөр, сүрьеэгээр өвчлөгчид 82-оор өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1346-гаар, трихомониазаар өвчлөгчид 195-аар, тэмбүүгээр өвчлөгчид 164-өөр, цусан суулгаар өвчлөгчид 34-өөр буурчээ.

Улаанбаатар хотод 2019 оны 7 дугаар сард ХДХВ/ДОХ-ын 3 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 277 болсон байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлдэг эмийн борлуулалт 2019 оны эхний 7 сард 24.5 тэрбум төгрөг болжээ. Харин 7 дугаар сард 3.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 479.1 сая төгрөгөөр өссөн байна. Зүрх судасны эмийн борлуулалт 2019 оны эхний 7 сард 10.7 тэрбум төгрөг болж, нийт борлуулалтын 47.3 хувийг эзэлж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ЦАХИМ БҮРТГЭЛЭЭРХ ТӨРӨЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

Улсын хэмжээнд 2019 оны 7 дугаар сард 6938 хүүхдэд регистрийн дугаар олгожээ. Нийт төрсөн хүүхдийн 3516 нь эрэгтэй, 3422 нь эмэгтэй, 183 нь ихэр, хүүхдийн дундаж жин 3388 грамм, дундаж өндөр 52 см байна.

Амаржсан эхчүүдийг насны бүлгээр харвал, 4.5 хувь нь 20 хүртэлх насны, 91.9 хувь нь 20-39 насны, 3.6 хувь нь 40-өөс дээш насныхан байна.

Амаржсан эхчүүдийн 2.0 хувь нь боловсролгүй, 5.2 хувь нь бага, 15.2 хувь нь суурь, 37.8 хувь нь бүрэн дунд, 5.5 хувь нь техникийн болон тусгай мэргэжлийн, 33.7 хувь нь дипломын болон бакалаврын, 0.6 хувь нь магистр, докторын зэрэгтэй байна. Амаржсан эхчүүдийн 52.2 хувь нь гэрлэсэн, 45.9 хувь нь гэрлээгүй, 1.9 хувь гэрлэлтээ цуцлуулсан байна.

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • SAIHAN MEDEE BAINA, BAYARLALAA! 2019-08-17 21:19:06
    YAMAR SAIHAN MEDEE VE? BAYARLALAA. MONGOLIIN URS OLON BOLOH BOLTUGAI! DANDAA HAR MEDEE UNSHAAD ZALHAJ BAINAA.
    139.78.246.112
    Мэдэгдсэн Хариулах