Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан даваа гаригт үргэлжилнэ
Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 5 дахь өдрөө буюу 2019 ны 8-р сарын 16-ны өдрийн 9. 00 цагт эхэлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлд зааснаар эд мөрийн баримт болох 24 ширхэг CD, бичмэл нотлох баримтыг тус тус шинжлэн судалж, шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагааг 17. 50 цагт дуусгасан.

Мөн хуулийн 35.24 дүгээр зүйлд зааснаар улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлт танилцуулах шатанд ороход хохирогч Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Д.Оюунчимэг “2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 9 цагаас хойш тасралтгүй 5 өдөр илүү цагаар ажилласан, 17 өмгөөлөгч, 2 улсын яллагч 5 өдөр хэлэлцсэн хэргийнхээ талаарх хууль зүйн дүгнэлтийг танилцуулна, энэ нь өнөөдөр ажлын цагт багтахгүй учраас 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү" гэх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч тус шүүх хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цаг хүртэл хугацаагаар түр завсарлуулав.

С.Цэц
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. ADITY 2019-08-18 22:16:38
    Хэрэв та бөөрөндөө зарахыг хүсч байгаа бол бидэнтэй холбоо барина уу.(DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM) Үнэ $ 780,000 WhatsApp: 15177971496
    105.112.33.85
    Мэдэгдсэн Хариулах
  • Бор 2019-08-17 14:37:51
    Энэ зэргийн шанаа лав намайг цэрэгт байдаг л байсан тэгэхэд хэлмэгдүүлэлт гэдгүй л байсан энэ юм бичиж байгаа нөхдүүд цэрэгт яваагүй л юм байна эхлээд цэрэг бол...
    66.181.161.89
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-08-17 06:01:22
    Төрийн нэр барьж хүн хэлмэгдүүлдэг Элбэгдорж Хурц нарыг хатуу чанга шийтгэх хэрэгтэй
    1.25.119.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-08-17 03:30:02
    Хурцын гаргасан шиг эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэл, хувийн өш хонзонг хууль хүчний байгууллагыг ашиглан авдаг явдалыг үүгээр цэглэн зогсоох хэрэгтэй.
    150.129.140.201
    Мэдэгдсэн Хариулах