Испани улс Ливийн 147 дүрвэгч иргэнийг аварсан "Open Arms" хүмүүнлэгийн тусламжийн онгоцны зарим иргэнийг хүлээж авахаар болсон байна. Энэ шийдвэрийг дүрвэгчдийг буулгах боомт байхгүйгээс тэнгист 14 хонож, зорчигчид нь аюултай байдалд ороод байгаа учраас гаргасан байна.
Педро Санчесийн Засгийн газар Европын холбооноос зохион байгуулж байгаа дүрвэгчдийг хуваан хүлээж авах ажиллагаанд Франц, Герман улсын хамт оролцож байна гэж гурван орны төрийн байгууллагаас мэдэгдсэнийг "EI Pais" сонин эш татан мэдээлсэн байна. Хэдийгээр бусад мэдээлэл тодорхойгүй байгаа ч энэ хөлөг онгоцны 147 зорчигчийг Европын холбооны гишүүн 10 оронд хуваан өгч болно гэж найдаж байгаа аж. Үүний өмнө Испанийн Засгийн газар дүрвэгчдийг хүлээж авах талаар бодож байгаагүй гэж мэдэгджээ. Мадридын зүгээс мэдээлснээр дүрвэгчдийг суулгасан энэ хөлөг онгоц нь хамгийн ойрхон Италийн боомтод зангуугаа хаях ёстой байсан юм байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин