Хими, төмөрлөгийн ангилалаар 45 бүтээлд патент олгожээ
Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 261 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргажээ. Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 46 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна. Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 210 бүтээлд патент олгосны 122 нь шинэ бүтээлийнх, 88 нь бүтээгдэхүүний загварынх байна. Харин 2019 оны 7 дугаар сард иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 41 бүтээлд шинээр патент олгосны 25 нь шинэ бүтээлийнх, 16 нь бүтээгдэхүүний загварынх байна.

Шинэ бүтээлд олгосон патентыг олон улсын ангиллаар авч үзвэл, 45 нь хими, төмөрлөг, 38 нь хүний хэрэгцээг хангах зүйл, 14 нь технологийн төрөл бүрийн арга ажиллагаа, тээвэрлэлт, 25 нь бусад ангилалд хамаарч байна. Оюуны өмчийн байгууллагад ашигтай загварын гэрчилгээ авахаар 2019 оны эхний 7 сард 138 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Мөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 106 ашигтай загварт гэрчилгээ олгожээ. Харин 2019 оны 7 дугаар сард иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 16 ашигтай загварт гэрчилгээ олгосон байна.

Мөн барааны тэмдгийн эрхийн хамгаалалт авахаар 2019 оны эхний 7 сард 2788 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Нийт мэдүүлсэн барааны тэмдгийн 1474 нь Мадридын хэлэлцээрийн дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байв. Иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 1929 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгож, 478 барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан байна. Харин 2019 оны 7 дугаар сард иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 235 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгосон байна.

Бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулахаар 2019 оны эхний 7 сард 602 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргаснаас 535 бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байна. Харин 2019 оны 7 дугаар сард 5 бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байна.

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.