Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг “Хориг” хэмээх газраас 700 - 800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос, алтан нар, сарны дүрс, мөнгөн сарны дүрс, бурхны дүрстэй нимгэн алтан эдлэл, алтан ээмэгнүүд, бүсний алтан чимэглэл, дотроо торгонд баринтаглаж боосон эд зүйл агуулсан ширэн хавтага, алтан утастай, хас, луу болон домгийн амьтдын дүрс хээтэй олон төрлийн торгон дээл хувцасны хэсгүүд, ширэн гутлын хэсгүүд, нум, сумны зэв, саадаг, хоромсого, шаазан болон шавар ваарнууд, ясан сойз, адуу малын тоног хэрэгсэл гэх мэт хэдэн зуун олдворууд олдсон тухай мэдээллийг бид хүргэж байсан.
Үүнтэй холбогдуулан судалгааны багийнхан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Бид 13 дугаар зууны түүхийг шинээр харахад тус болох эх сурвалжийг нээлээ
Монголын Үндэсний музейн захирал, доктор Д.Сүхбаатар “30 хүний бүрэлдэхүүнтэйгээр 40 хоногийн хугацаанд ажилласан. Энэ хугацаанд олдсон олдворууд Монголын төдийгүй дэлхийн археологийн түүхэн шинэ нээлт хийх хэрэглэгдэхүүнүүд юм. Монголын уламжлалт аж ахуй, соёл, бидний өвөг дээдсийн язгуурын монголчуудын өөрсдийн хэрэглэж байсан агуу их соёлын өвийг бид илрүүлэн, 13 дугаар зууны түүхийг шинээр харахад тус болох эх сурвалжийг бид нээлээ. Монголын түүх 13 дугаар зууны түүхтэй холбоотой судалгааны эх сурвалжууд байдаг ч археологийн олдвор тун ховор. Бид Чингис хааны их Хориг руу алхам алхмаар дөхөж байна" гэлээ.
Алт мөнгөн эдлэлээс илүү маш өндөр ач холбогдолтой чухал түүхийн эд өлгийн зүйлстэй учран золголоо
Судалгааны ахлагч Монголын Үндэсний музейн эрдэм шинжилгээний газрын дарга доктор Ж.Баярсайхан “Өнөөдөр баяртай мэдээлэл хуваалцахын хажуугаар гунигтай мэдээллийг дуулгахаар өөр аргагүй байна. Энэхүү олдворууд бол аль хэдийн бузар тонуулчдын гарт өртөөд сүйтгэгдцэн дурсгалуудаас илрүүлсэн олдворууд гэх муу мэдээг түрүүлж сонсгох хэрэгтэй байх. Соёлын өвийн сүйтгэл гэдэг бол Монгол Улсад сүүлийн 30 жилийн туршид маш эрчимтэй явагдаж бүс нутгийн хүрээнд аюул занал учруулж байна. Жишээ нь, Дархадын хотгорын бүс нутагт сүүлийн хэдэн жилд хийж байгаа судалгааны үр дүнгээс харахад бүтэн үлдсэн булш хэрэгсүүр маш ховор байгаа" гэсэн юм.
Мөн тэрбээр дээр дурсгалыг яаж олж илрүүлсэн талаар
-2016 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутагт нутгийн хүмүүстэй уулзалт ярилцлага хийсэн. Энэ үеэр Мунгараг багийн өндөр настан Баттөр эгч “Биднийг эзгүй хойгуур баахан хүмүүс булш бунхан ухаад сүйтгэчихсэн” гэх мэдээлэл өгсөн. Энэ мэдээллийн мөрөөр тухайн залгаад очиход 100-аад булшийг толгой дарааллан тонож, сүйтгэсэн байсан.
Археологийг яамнаас тусгай зөвшөөрөл авч байж хийдэг. Тэр жилдээ зөвшөөрөл байхгүй учир азнаж дараагийн жил зөвшөөрлөө авсан. Ингээд сүүлийн хоёр жил 70 орчим булшийг археологийн арга зүйн замаар шигшээд авран хамгаалах, үлдэж хоцорсон эд өлгийн зүйлсийг цуглуулах ажлыг хийлээ . Бид тонуулчид металл хайгчаар илрүүлж чадаагүй 10-аад ваар илрүүлсэн. Гүехэн хэсэгт байсанд нь органик эд зүйлс хадгалагдаж үлдээгүй. Харин хамгийн гүнд мөстлөг дотор /халуун хүйтэн хэмжигч тавихад хасах грудастай/ хадгалагдсан дөрвөн ваарны гурав нь өрмөөр дүүрэн нэг нь шар тосоор дүүрэн байсан. Энэ бол алт мөнгөн эдлэлээс илүү маш өндөр ач холбогдолтой, чухал түүхийн эд өлгийн зүйлстэй азаар учран золголоо. Хэрэв бид 1,2 жил алдсан бол өрөм, шар тос хайлаад муудаж, алга болох байсан. Гэхдээ энд зөвхөн эдгээр 100 булш байгаа юм биш. Хориг гэдэг бол их чухал үг /язгууртнуудыг оршуулдаг тодорхой хэмжээний харуул манаатай газар/ Их хаадыг хориг гэдэг газар оршуулсан гэж дундад зууны эх сурвалжуудад дурдсан байдаг. Их хориг бол Бурхан Халдун уул, Хэнтийн уулсаар байдаг гэж дурдагддаг л даа. Гэхдээ энэ бол их хаадын байг гэхэд Умард Монголд байсан 13,14 зууны үеийн язгууртнуудыг бүлэг оршуулгын газар байж байгаад харамсалтайгаар тоногдон сүйтгэгдээд ихэнх зүйлс нь хулгайн замаар оржээ. Гэхдээ азаар үлдсэн ховор эд өлгийн зүйлс маш чухал. Сурвалжийн мэдээллээр монголчууд нас барсан хүнээ бүдүүн модыг ухаад төмөр бүслүүрээр гурав давхар бүслээд оршуулдаг гэж бичсэн байдаг. Бүх булшин дээр ийм ухмал модон авс гарсан. Бүтцийн хувьд ухмал модон авсаа торгоор доторлоод хүнээ хийгээд дотор нь дээл хувцсыг нь хийгээд гадна талаар нь төмөр бүслүүрээр бүсэлж, ширээр бүрсэн байсан. Ихэнх нь толгойг нь хойд тал руу харуулаад толгой талд энэ ваарнуудыг тусгай хөмөгт хийсэн байсан. Нэг хээтэй ваар нь баруун хажуу талд нь хадгалагдан үлдсэн байсан.

П.АНИР
Оллоо.мн
Оллоо.мн