Эбола вирусын халдварыг давж гарч чадсан хүний цусыг өндөр үнээр зарж байна
Эбола вирусын халдвар дэгдсэн орнуудад вирусын халдвар авсан боловч эдгэрч чадсан хүмүүсийн цусыг өвчиндөө шаналан өнөө маргаашаа хүлээн суугаа өвчтөнүүдэд өндөр үнээр зарах бизнес газар аваар байна. Наймаачдын хэлж байгаагаар эдгэрсэн өвчтөний цусанд вирусын устгах чадвартай эсрэг бие /antibody/ үүссэх бөгөөд түүний цусыг өвчтөнд хийснээр эдгэх, эсвэл эрүүл хүнд хийснээр халдвар авахгүй дархлаатай болох ажээ.
ДЭМБ –аас гаргасан анхааруулгад цус шилжүүлэн хийх тал дээр судалгааны ажил хийгдэж байгаа бөгөөд эцсийн үр дүн гараагүй байгаа өшөө нарийвчилсан судалгааны ажил хийх шаардлагатай байгаа гэжээ.
 
Либери улсад эбола вирусын халдвартай өвчтөнүүдтэй ажиллаж байсан 2 эмч болох Кент Брантли, Рик Сакра нар вирусын халдвар авсан бөгөөд Кент Брантли эдгэрсэн юм. Одоогоор Рик Сакра Небраска мужийн Омаха хотын эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа бөгөөд түүний эмчилгээнд Кент Брантлигийн цусны ийлдэсийг туршиж байгаа юм. Гэвч халдвар тархсан орнуудад цусыг эмнэлэгийн орчинд аваагүй, ДОХ гэх мэт бусад өөр өвчний халдвартаөй эсэхийг шинжлээгүй зүгээр хар зах дээрээс авч байгаа нь нөхцөл байдлыг бүр хүндрүүлж болзошгүй байна.
 
Uno
Olloo.mn    
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.