Өмнөд Солонгос Хойд Солонгостой нэгдэхийг зорьж байна
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин  2045 он гэхэд Хойд Солонгостой нэгдэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр "Хойд Солонгостой хамтран найрамдлын хаварт тарьсан үрийг хөгжил цэцэглэлтийн мод болгохын тулд хоёр Солонгос харилцан яриа, хамтын ажиллагааг идэвхжүүлнэ" гэж Солонгосын үндэсний эрх чөлөөний өдрөөр телевизээр тавьсан илтгэлийнхээ үеэр ярьжээ.

Хөх ордны зүгээс ерөнхийлөгч Мүн Жэ Ин "Пхеньян, Сөүл хамтран 2032 онд олимпийг амжилттай байгуулахын тулд харилцаагаа сайжруулна. Түүнчлэн Үндэсний эрх чөлөөний өдрийн 100 жилийн ой тохиох 2045 онд хоёр Солонгос нэгдэх, энхтайвныг цогцлоох тал дээр тууштай зогсоно гэж мэдэгдсэнийг мэдээлсэн байна.

Мөн Мүн Жу Ин Солонгосын ард түмэн төлөвшиж, ямар ч хямралыг давж гарч чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр "Солонгосын хойгт энхтайван, хөгжил цэцэглэлтийг тогтоох хүмүүсийн чадавхи бэхэжсэн. иймээс бид хэн ч нурааж чадахгүй улсыг бий болгож чадна" гэв.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-08-16 11:04:41
    Алдаа олж харсангүй хэхэ юм болгоныг шүүмжилж байх юм даа хөөрхий хоосон толгой нуу д
  • иргэн 2019-08-16 06:58:39
    юугийн нь буруу биччихсэн юм болдоо монголоор бичсэн бна ш дээ
  • Иргэн 2019-08-16 06:21:45
    Монгол хэлээ ингэж доромжлон гутаах гэж дээ, арай юмаа энэ орчуулагч сэтгүүлч нэртэй малнууд...