Эрэлч нохойг ашиглан эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах боломжтой боллоо

Онцгой байдлын ерөнхий газраас албаны нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг бэлтгэх “АНС-19” сургалтыг зохион байгууллаа.

 Нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг нохойн хөтлөгчөөр бэлтгэх тус сургалт зургаан сарын турш үргэлжилсэн юм.

  Энэ хугацаанд НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, албаны 15 эрэлч нохойг батлагдсан хөтөлбөрийн дагуу эрэн хайх, аврах чиглэлээр сурган, алба хаагчид нохой хөтлөгчөөр бэлтгэгдээд байна.

Ингэснээр 21 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар эрэлч нохойтой болж, аливаа гамшиг ослын үед  улсын хэмжээнд эрэлч нохойг ашиглан эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах боломж бүрдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Nohoi mori hoer bol Mongol hunii tushig 2019-08-17 00:28:13
    Nohoi mori hoer bol Mongol hunii tushig baisan baigaa, baih bolno doo. Huurhii manai Banhar jaahan gologdood baidag bololotoi iimerhuu yumand. Mundag hotoch Ban...
  • Od 2019-08-16 01:45:46
    Za daa nuuhan hunees deer dee. Estoi chin unench amitan shuu. Ulam sain surgaj dadlagajiilah l heregtei !