Америкчууд хэвлийн таргалалтад нэрвэгдээд байна
XXI зууны хүн төрөлхтөний чимээгүй дайсан гэж нэрлэгдээд байгаа таргалалт нь хүний гоо сайхныг гутаагаад зогсохгүй, зүрх судасны өвчин, тархины цус харвалт, хорт хавдар болон чихрийн шижин зэрэг янз бүрийн өвчний үндэс болдог билээ. Тэгвэл саяханн Америкийн Өвчнийг хянан зохицуулах төв хүн амынхаа таргалалтын түвшинг тооцон гаргажээ. Ингэхэд, 1999-2012 он хүртэл буюу сүүлийн арван жилийн хугацаанд америкчуудын гэдэс орчмын өөхөн давхрага нэмэгдсэн нь тодорхой болсон байна.
 
Тодруулбал, насанд хүрсэн хүмүүсийн гуравны нэг болох 34.9 хувь буюу барагцаагаар 78.6 сая хүн тодорхой хэмжээгээр таргалалттай байна гэсэн дүн гарчээ. Энэ тооцоог 1999-2012 онуудын эрүүл мэндийн бүртгэлийн биеийн жингийн индексээр тооцож гаргасан аж. Дүнг тооцон гаргахад 2003-2004 болон 2011-2012 онуудад таргалалтын түвшинд өөрчлөлт ороогүй байсан ч, бүсэлхийн тойргийн өгөгдлийг тооцож үзэхэд гэдэс хэсгийн өөхөн давхрага нэмэгдэж буй хандлага ажиглагдаж байжээ.
 
Тухайлбал, эрэгтэйчүүдийн бүсэлхийн тойрог 102 см-ээс дээш, эмэгтэйчүүд 88 см-ээс дээш байсан аж. Мөн 20-оос дээш насны 33 мянган залуусын өгөгдлийг тооцоолоход 1999-2000 онд 95.5 см байсан дундаж тойргийн хэвлийн хэмжээ нь 2011-2012 онд 98.5 см буюу барагцаагаар гурван см-ээр нэмэгдсэн байсан гэнэ.
 
Хэвлийн таргалалттай хүмүүс 1999-2000 онд нийт хүн амын 46.4 хувь байсан бол 2011-2012 оны судалгаагаар 54.2 хувийг эзэлж байна гэсэн дүн гарчээ. Эрэгтэй эмэгтэйгээр ялгаж үзвэл, эрэгтэйчүүд 37-аас 44 хувь, эмэгтэйчүүд 55 хувиас 65 хувь хүртлээ нэмэгдсэн байжээ. Улмаар албаныхан үүнийг”Бэлхүүсний таргалалт” гэж тодорхойлсон гэнэ. Түүнчлэн таргалалттай байгаа хүмүүсийн ихэнх нь Африк, Мексик гаралтай америкчууд байсан аж.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kalki 2014-09-19 04:22:27
    undaa pivo gol n muu
    175.211.106.5
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-19 03:59:22
    манайд ч бүдүүрсэн, харвингаа унжуулсан тэгээд ил гаргаад ичихгүй явж байгаа охид хүүхнүүд олширч л байна даа. Идээд, суугаад л ажил хийхгүй болжээ.
    112.72.13.230
    Мэдэгдсэн Хариулах