Бодибилдинг фитнессийн тамирчны эрх олгох IFBB Pro Qualifier Mongolia тэмцээн болно
Манай улсад анх удаа Дэлхийн хэмжээний мэргэжлийн бодибилдинг фитнессийн тамирчны эрх олгох IFBB Pro Qualifier Mongolia тэмцээн энэ сарын 24-нд товлогджээ. Энэхүү тэмцээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд IFBB Pro League Монгол дахь промотер Г.Ганзориг,  Монголын бодибилдинг фитнессийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар, Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, Цолмон трэйвел ХХК-ийн захирал М.Навчаа нарын хүмүүс оролцож мэдээлэл өгсөн юм.

IFBB Pro Qualifier Mongolia тэмцээнд дэлхийн 180 орон оролцох боломжтой гэдгийг бөгөөд IFBB Pro League Монгол дахь промотер Г.Ганзориг хэллээ. Тэмцээн Согрогаtе Соnvention Сеntег-д болох юм.

Энэхүү IFBB Pro Qualifier Mongolia тэмцээний онцлог:

Ямар нэгэн ОУ-ын болон дотоодын холбооны харьяалал шаарддаггүй учир сонирхсон тамирчин бүр оролцоход нээлттэй. Энэ тэмцээнд оролцоход улс болон бүсийн эрх авах хэрэггүй. Бодибилдинг фитнессээр хичээллэгч хүн бүр оролцох эрхтэй юм.

Мөн жингийн болон ангилал бүрийн аваргуудад “IFBB Pro Cart”үнэмлэх олгодог байна. Мэргэжлийн тамирчин болж, цаашдаа Mr. Olimpia-д  оролцохын тулд IFBB Professional league холбооны тэмцээнүүд буюу IFBB Pro Qualifier тэмцээнүүдэд оролцон энэхүү мэргэжлийн үнэмлэхийг авах ёстой байдаг аж.

IFBB Professional-ийн мэргэжлийн таван шүүгч нар шүүн явуулахаар төлөвлөсөн байна. IFBB Pro Qualifier нь АНУ-д байрлалтай бөгөөд бодибилдингийн хамгийн том тэмцээн болох Mr.Olimpia -г зохион байгуулдаг юм.
 
Тэмцээн дараах ангиллуудтай:
  • Бикини
  • Фигур
  • Эрэгтэй бодибилдинг
  • Эрэгтэй классик physigue
  • Эрэггэй physigue
  • 35-аас дээш насны Бикини мастер
  • 35-аас дээш насны Фигур мастер
  • 35-аасдээш насны Эрэгтэй Physique мастер
  • 35-аас дээш насны эрэгтэй бодибилдинг мастер
  • 23 нас хүртэлх Бикини
  • 23 нас хүртэлх Фигур
  • 23 нас хүртэлх Эрэгтэй Physique
  • 23 нас хүртэлх Эрэгтэй Бодибилдинг
 
Оролцох хүсэлтэй тамирчид өөрийн биеэр хүрэлцэн ирэх эсвэл   http://ifbbpromongolia.com  веб хуудсаар бүртгүүлэх боломжтой. Бүртгэл 2019 оны 8-р сарын 16 хүртэл хийгдэх юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 80104454 дугаараас авч болох юм.

П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.