Хонгконгийн нисэх онгоцны буудал хэвийн ажиллаж эхэллээ
Хонгконгийн нисэх онгоцны буудал өчигдрөөс хэвийн ажиллаж эхэллээ. Ингэснээр сүүлийн хоёр өдөр цагдаагийнхан, жагсагчдын хооронд болсон мөргөлдөөний улмаас цуцлагдсан 100 гаруй нислэгийг дахин хийхээр товложээ. Нисэх онгоцны буудалд өчигдөр үүрээр эсэргүүцлийн жагсаалыг 30 хүн үргэлжлүүлсэн байна. Мөн шөнийн турш нислэгээ хүлээж урт дараалал үүсгэсэн зорчигчдод үйлчлэх тасалбар олго цэг ажиллаж эхэлсэн байна.

"South China Morning Post" сонинд бичсэнээр нисэх онгоцны буудалд болсон мөргөлдөөний дараа жагсагчид нууц агент гэж буруутгасан нэг хүнийг баривчилсан аж. БНХАУ-ын Коммунист намаас "Global Times" сонинд нийтлүүлсэн мэдэгдэлд түүнийг Фу Гуохао гэдэг сэтгүүлч болохыг онцолсон байна. Түүнчлэн Хонгконгийн шүүх жагсагчдын нисэх онгоцны буудлаас гаргах зөвшөөрлийг Аюулгүй байдлын албаныханд өгсөн байна. Гэхдээ энэ ажиллагааг хэзээ эхлэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. "South China Morning Post" сонинд нисэх онгоцны буудлын удирдлагын зүгээс хүсэлтийн дагуу энэ тушаалыг баталсан гэж эх сурвалжаас эш татан мэдээлжээ.

Германы хэвлэлд жагсаалд оролцогчдын нэг Жошуа Вонг "Бид Хонгконгоос явахыг хүссэн хүмүүсийг явж чадахгүй болгохын тулд энэ газрын бүх  гарах гарцыг хааж байна. Ингэснээр бүх нислэгийг цуцлахыг зорьж байна" гэж ярьжээ. Мөн цагдаагийнхан мөргөлдөөний үеэр таван хүнийг баривчилсан гэж мэдээлэв. Тэд нэг зорчигч болон нэг сэтгүүлч, цагдаагийн ажилтныг шархдуулж, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан учраас баривчилсан гэжээ. Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын тагнуулын албаны мэдээлснээр БНХАУ-ын Засгийн газар сүүлийн долоо хоногт энэ аралд өрнөж байгаа мөргөлдөөн хурцдаж байгаа учраас Хонгконгийн хил рүү зэвсэгт хүчнээ шилжүүлж байна гэсэн байна.

БНХАУ Хонгконгийн нисэх онгоцны буудалд болсон явдлыг бараг алан хядах үйл ажиллагаа гэж үзжээ. Тиймээс орон нутгийн эрх баригчдыг энэ хэрэгт буруутай хүмүүсийг шийтгэхийг дэмжсэн байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.