Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Шүүх хуралдааны явцын талаар Төв аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр “Шүүх хурал 2019.08.12-ны өдөр эхэлж өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралд яллагдагч, хохирогч, гэрч, өмгөөлөгч нараас бүрдсэн 49 оролцогч оролцож байна. Өнгөрсөн өдрүүдэд шүүгдэгч, хохирогч нарыг асуугаад, өнөөдөр гэрч нараас асуулт асууж байна. Яг одоогийн байдлаар шүүх хуралдаан гэрч нараас шүүх хуралд оролцогчид асуулт асууж байгаа үйл явцаар үргэлжилж байна. Төрийн болон албаны тухай хуулиар Маш нууцын зэрэглэлтэй учраас хэргийг хаалттай хэлэлцэж байна.
Өчигдөр хохирогч Т.Чимгээ болон Т.Чимгээгийн өмгөөлөгчийн бие муудсан тул эмнэлгийн тусламжийг яаралтай үзүүлсэн” гэсэн мэдээлэл өглөө.

П.АНИР