Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилготой газар чөлөөлөх ажил үргэлжилж байна

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын 2019 оны А/688 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд 198 байршилд газар чөлөөлөх ажил хийхээр тусгагдсан.

Уг 198 байршлын газарт Баянгол дүүрэгт 39, Баянзүрх дүүрэгт 41, Сүхбаатар дүүрэгт 26, Сонгинохайрхан дүүрэгт 41, Хан-Уул дүүрэгт 24, Чингэлтэй дүүрэгт 27 байршил багтаж байгаа юм.

Нийслэлийн Газар зохион байгуулах албанаас өнөөдрийн байдлаар бүх байршлын газрын газар эзэмшигчдэд газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлснээс 4 байршлын газрыг эзэмшигч иргэн, аж ахуй нэгж нь өөрсдөө чөлөөлсөн бол 20 байршлын газарт албадан буулгалт хийж нийт 24 байршлын явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөөд байна.

Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 3, Сонгинохайрхан дүүрэгт 2, Баянгол дүүрэгт 2 байршлын газарт газар чөлөөллөө. Цаашид бүх дүүрэгт газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж иргэдийн эрүүл, аюулгүй орчин нөхцөлд амьдрах эрхийг ханган ажиллаж байна гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-08-14 06:44:07
    БУспортын ордны хойно замаа сэтэлсэн юм бол аятайхан тэгшхэн шороогоо дүүргэчихэд яадаг байнаа. ААН
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-08-14 05:13:22
    сбд ийн 11 хороололын 5 байрны урд талын ухсан нүхийг чөлөөлмөөр бна
    202.70.46.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Od 2019-08-14 01:21:32
    Chingeltei3-r horoo Manduhai zochid buudliin hashaag choloolj ybgan hunii zam tavilaa l geed bsan hichee oroh bolchihloo. Huuhed mashin zeregtseed l ybdag heve...
    182.160.35.47
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-08-14 00:47:43
    энэ их зев ажил шуу одоо хоосон шуумжлээд яахав нэгэнт ийм болчихсон юмыг еерчлех л хэрэгтэй хууль зерчсен л бол хэрэг хуучирдаггуйг сануулах хэрэгтэй эрчимжуул...
    203.91.115.43
    Мэдэгдсэн Хариулах