Улс төрийн намууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцлээ

Улс төрийн 33 намаас 22 нам нь УИХ-аар хэлэлцэж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг эсэргүүцэж байгаа бөгөөд үүнээс 17 намын төлөөлөл хэвлэлийн бага хурал хийж ард түмэнд уриалга, УИХ-д шаардлага хүргүүлсэн юм.

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар:

-Сүүлийн сар гаруйн хугацаанд МАНАН-ын 62 бүлгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж түүнийг тойрсон асуудал томоохон маргаан дагуулж байна. Ер нь энэ Үндсэн хуулийг өөрчлөх асуудал нь Монгол хүн бүрийн асуудал. Эх орондоо эзэн суух, баялгаа өмчлөх, төрөө удирдах хэрэгт оролцох боломжыг бий болгох юм. МАН-ын удирдлага өнөөгийн Төр, засгийн өндөр албан тушаалтнууд улс төрийн намын байр, суурьт хайнга хандаж тэднийг басамжилж, туйлын хайнга хандаж байгааг эсэргүүцэн УИХ-д шаардага хүргүүлж байна. УИХ-ын гишүүн нь юуны түрүүнд аль нэг намд бус харин нийт ард түмэн, улс орныхоо эрх ашигт үйлчлэх ёстой гэдгийг сануулж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлах гэсэн хууль бус ажиллагааг таслан зогсоохыг шаардаж байна. УИХ-ын гишүүд та бүхэн Үндсэн хуулийг засч сайжруулъя гэж байгаа бол эхлээд дордуулсан долоо нэртэй өөрчлөлтийг хүчингүй болгож улмаар өөрсдийнхөө эрх мэдлийг нэмэгдүүлэх, албан тушаал дээр байх хугацаагаа уртасгах, бусад нам, өөр үзэл санааг дарж устгах, нэг намын дарангуйллыг бий болгох, хариуцлагагүй Засгийн газартай болоход чиглэсэн нэмэлт, өөрчлөлт хийх гэж улайрахаа боль. Мөн ард түмний оролцоо, улс төрийн намууд, иргэний хөдөлгөөний идэвхтэй зөвшилцөл, хамтын ажиллагаанд тулгуурлан Үндсэн хуулийг боловсруулан ард түмнээрээ хэлэлцүүлэн батлах их үйл хэрэгт хамтран оролцохыг уриалж байна гэсэн юм.

Ард түмний олонхийн засаглал намын дарга Ч.Нарангэрэл:

-Улс төрийн 22 намыг төлөөлөн намын дарга нар цуглаад байна. Бид үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан өөрсдийн санал бодлоо илэрхийлж байна. МАН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард улс төрийн 14 намыг хүлээж авахдаа МАН-ын дарга У.Хүрэлсүх “Манай нам дангаараа Үндсэн хуульд гар хүрэхгүй” гэж амлалт өгсөн байдаг. Гэвч амлалтдаа хүрээгүй. Үүний дараа энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд 19 нам нэгдэж эсэргүүцлийн мэдэгдлийг Ерөнхий сайдад хүргүүлсэн байдаг. Энэ эсэргүүцлийн мэдэгдэлд маш тодорхой асуудлууд дурдагдсан. Түүнд Үндсэн хууль гэдэг бол улс төрийн хүчнүүдийн болон ард түмний эвлэрлийн гэрээ байдаг. Иймээс бид зөвшилцөл хийхийг шаардсан. Харин дараа нь долдугаар сарын 22-27-ны өдрүүдэд Төрийн ордонд зохиогдсон хэлэлцүүлэг нэртэй улс төрийн шоу болсон. Улс төрийн залилангийн аргаар биднийг өөрсдөдөө татан оролцуулсан гэхэд болно. Энэ үйл ажиллагаанд оролцохдоо бид эсэргүүцэж оролцсон. Гэвч улс төрийн намыханд индэр ч олдохгүй байгаа. Мөн намуудыг хооронд нь хагалан бутаргаж намуудыг худалдан авч байгааг эсэрүүцэж байна. 14 нам байр сууриа илэрхийлэх хүсэлт Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлсэн ч хариугаа авч чадаагүй гэв.

Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат

-Улс төрийн намуудаас ард түмэндээ хүргэх уриалгыг хүргэж байна. 60 тэрбумын авлигачид, ЖДҮ-гийн гэмт хэрэгтнүүд, “Эрдэнэт”-ийн хулгайч луйварчдадаа хүртэл тулж, улс төр, бизнесийн МАНАН бүлэглэлд илт барьцаалагдсан энэ УИХ, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрхзүйн чадамжгүй, ёс суртахууны эрхгүй хэмээн намууд үзэж байна. Ард түмэнд хандсан уриалгад нэг нам, бүлэглэл дангаараа Үндсэн хуулийг нэмж өөрчлөх эрхгүй, ард түмний санал асуулгагүй, нийгмийн зөвшилцөлгүй, урьдчилж нэгтгэсэн төсөлгүй хуулийн хэлэлцүүлэг нь Үндсэн хууль, үндсэн хуулийн тухай нэмэлт өөрчлөлтийн журмын тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Мөн 2000 оны дордуулсан долоон өөрчлөлтийг бүр мөсөн засч, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийг зааглан тогтоохгүйгээр, бүр нэмэгдүүлэхээр байгаа нь нэг нам, нэг хүний дарангуйлал тогтох бодит аюул авчирч байна. Байгалийн баялаг үеийн үед ард түмний мэдэлд, Монгол Улсын иргэдийн өмч байхаар Үндсэн хуулинд нэг мөр шийдвэрлэж, төр олон нийтийн компанийн харилцаа, хамтын ажиллагааны эрхзүйн үндсийг тодорхойлох нь зүйтэй. Иргэд үндсэн хуулиа нэвтрэхий сайн судлаагүй байж магадгүй. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийг хэлэлцэж буй УИХ хууль зөрчсөн. Бид дордуулсан долоон өөрчлөлтийн балгийг өнгөрсөн 19 жилд хангалттай их амссан. Иймээс дордуулсан долоон өөрчлөлтөөс доройтуурсан 35 хувийн өөрчлөлт гаргуулахгүйн тулд Үндсэн хуулиа хамгаалахыг ард түмэндээ уриалж байна гэсэн юм.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Баяржавхлан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сонор 2019-08-14 12:30:47
    эх орон ард түмнийхээ төлөө юү эрх мэдэл ашгийн төлөө юү элдэв үгээр хоол хийггчэд мөн их гарч ирэх юм яг цагаа болохоор сүүлээ хавчаад сүүдэрт нуугддаг юмдаа ...
    66.181.161.106
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ 2019-08-14 02:36:36
    МӨНХИЙН НЭГ ДАРГАТАЙ ,ХУРУУНД БАГТАХ ГИШҮҮНТЭЙ ХӨЛ БИЕГҮЙ ТОМ ТОЛГОЙТОЙ МӨНГӨНӨӨС ХАМААРАЛТАЙ 33 УЛС ТӨРИЙН НАМЫГ ЯМАР УЛС ТӨРИЙН ХҮЧИН ГЭХЭВ ДЭЭ ,,,,,,,???
    192.82.64.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Өвгөн 2019-08-14 02:33:20
    Энэ нам гэгч мамууд юм аа,үндсэн хуулиас дээд юм байх уу, эс тоовол Ирак, Ливы биз дээ, эс тоохыг хөгжөөх чарлав олдоно доо, цаад санаа нь эрх мэдэл үү ...
    202.179.31.23
    Мэдэгдсэн Хариулах
  • лхагва 2019-08-14 01:29:01
    ЯГ ЯМАР ЗААЛТЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА ЮМ. СОХОР НОХОЙ ЧИМЭЭНЭЭР, СООТОН НОХОЙ ДҮЙВЭЭНЭЭР ГЭДЭГ ШИГ Л БАЙНА. ЕР НЬ МОНГОЛЫН ЭСРЭГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА ЮМ УУ.............
    59.153.84.210
    Мэдэгдсэн Хариулах
  • гангаа 2019-08-14 01:25:49
    ганбат, оюунбаатар мэтийн малнууд аа. галт тэрэг аль хэдийнээ хөдлөөд Эмээлт даваад явчихсаан. одоо мянга хашгираад нэмэргүй. та нарын намдын дарга ч гэж юу бай...
    202.9.43.185
    Мэдэгдсэн Хариулах