12 ба 24 цагийн гүйлтийн улсын дээд амжилт шинэчлэгдлээ
   Өнгөрсөн амралтын өдрөөр буюу 8 сарын 10-11- нд Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд  Шри Чинмойн нэрэмжит 6, 12, 24 цагийн гүйлтийн Нийслэл Улаанбаатар хотын болон улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

   Тэмцээнийг Нийслэлийн спортын хороо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Шри Чинмойн марафоны баг зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа. Тус тэмцээн 15 дахь жилдээ явагдаж байгаа бөгөөд 6, 12, 24 цагийн төрлөөр 20-34, 35-49, 50-аас дээш насны ангилалд Увс, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Төв зэрэг аймаг, нийслэлээс нийт 92 тамирчин хурд хүч, тэсвэр хатуужлаа сорин оролцжээ. Мөн АНУ-ын Техас мужаас Петр Беннит, Иен Нгүйн зэрэг холын зайн гүйлтийн туршлагатай хоёр тамирчин гүйжээ.

   Тамирчид тухайн насны ангилалд 6, 12, 24 цагийн хугацаанд хамгийн хол зайг туулсан нь ялагч болсон байна. Тэмцээний зам нь 1000 м-ийн тойргоор явагдаж шүүгч, эмч, массажист, үйлчилгээ зэрэг 50 гаруй бүрэлдэхүүнтэй баг 24 цагийн турш ажиллажээ. Тэмцээний 24 цагийн гүйлтийн /эрэгтэй 35-49 нас/ ангилалд ОУХМ Д.Амгаланжаргал Монгол улсын рекорд амжилтыг 236.8 км-ээр шинэчлэн тогтоолоо. Өмнөх рекордыг 2017 онд Хятдад болсон А зэрэглэлийн тэмцээнд П. Отгонбаатар 223.4 км гүйж эзэмшиж байжээ. Түүнчлэн 12 цагийн гүйлтийн /эмэгтэй 20-34 нас/ ангилалд СМ Б.Сарангуа 123.5 км гүйж улсын рекордыг шинэчиллээ. Өмнөх рекордыг 2018 онд Тайваны Азийн АШТ-д Г.Уугантуяа 118.175 км гүйж тогтоосон байна. 6 цагийн гүйлтийн /эрэгтэй/ ангилалд СМ Б.Очироо 69.8 км-ээр улсын рекордыг шинэчилжээ.

Байгууллагын дүнгээр Орхон аймгийн Хангарьд Спорт хорооны баг тэргүүн байр, Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид дэд байр, “I run клуб” –ын тамирчид удаахь байрт шалгарчээ.

Сонирхуулахад 24 цагийн төрөлд АНУ-аас ирж оролцсон 2 тамирчны энэ удаагийн тэмцээн нь тэдний 134 дэх хэт холын зайн гүйлтийн уралдаан болжээ.

Тэмцээний дүн:
 
  1. цагийн гүйлтийн эрэгтэйчүүд
20-34 насны ангилал:
  • Т.Цолмон                                118 км                        I байр
  • Ц.Чулуунбайгаль                  117,8 км                     II байр
  • П.Отгонбаатар /ОУХМ/        115 км                        III байр
35-49 насны ангилалд:
  • Б.Дайчинбаатар                   98,2 км                       I байр
  • С.Батмөнх-Очир                   79,1 км                       II байр
  • Ц.Мөнхбаяр                           75 км                          III байр
            50-аас дээш насны ангилалд:
  • С.Ганбаатар /СДМ/              110,5 км                     I байр
  • Т.Лхагвасүрэн /СДМ/           103,1 км                     II байр
  • Д.Бадрах /СДМ/                    94,4 км                       III байр
  1. цагийн гүйлтийн эмэгтэйчүүд
20-34 насны ангилал:
  • Б.Сарангуа /СМ/                    123,5 км                    I байр
  • Т.Хулан                                    62 км                          II байр
  • А.Оюунтүлхүүр                      24 км                          III байр
35-49 насны ангилалд:
  • Н.Лхагва-Эрдэнэ                  83,4 км                       I байр
  • М.Эрдэнэчимэг /II зэрэг/      65,7 км                       II байр
  • Г.Уугантуяа /ОУХМ/             16 км                          III байр
            50-аас дээш насны ангилалд:
  • С.Тунгалаг /СДМ/                  62 км                         I байр
  • Д.Оюунчимэг                         56,2 км                       II байр
  • В.Батнасан /СМ/                   53,3 км                       III байр
 
24 цагийн гүйлтийн эрэгтэйчүүд
20-34 насны ангилал:
  • Б.Төрболд                              182,8 км                    I байр
  • Э.Ганбат /СМ/                         167,7 км                     II байр
  • Б.Буянхишиг /III зэрэг/         165,5 км                     III байр
35-49 насны ангилалд:
  • Д.Амгаланжаргал /ОУХМ/  236,877 км                I байр
  • Б.Баянмөнх /I зэрэг/             146,3 км                     II байр
  • Т.Баясгалан                           114 км                        III байр
            50-аас дээш насны ангилалд:
  • Д.Ганбат /ОУХМ/                   192,6 км                     I байр
  • С.Галбаатар /III зэрэг/          153,9 км                     II байр
  • Б.Казанбай /I зэрэг/              139,2 км                     III байр

24 цагийн гүйлтийн эмэгтэйчүүд

20-34 насны ангилал:
  • Ж.Батцоож /ОУХМ/               158,6 км                    I байр
  • Г.Аззол /I зэрэг/                      149,7 км                     II байр
  • Х.Уянга /I зэрэг/                      134,5 км                     III байр
35-49 насны ангилалд:
  • Ч.Наранцацралт /ОУХМ/    185,6 км                     I байр
  • Б.Алтанхүү /СДМ/                 106,1км                      II байр
  • Yen Nguyen /АНУ/                50 км                          III байр
          
50-аас дээш насны ангилалд:
  • Л.Гандолгор /ОУХМ/            159,5 км                     I байр
  • Д.Баярсайхан /I зэрэг/         125,2 км                     II байр
  • А.Цогзолмаа  /СМ/                118,2 км                     III байр
 
















 
С.Цэц
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • А.Оюунтүлхүүр 2019-09-19 05:46:30
    та бүхэнд баярлалаа арын албанд ажилласан бүх шүүгч, хөгжөөн дэмжсэн хүмүүст баярлалаа
    • А.Оюунтүлхүүр  2019-09-19 05:47:04
      намайг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа.