Венесуэлийн парламентыг тараахыг зорьж байгааг санууллаа
Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо уржигдар ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газар сөрөг хүчнийхэн хянадаг тус улсын парламентыг тараахыг зорьж байгааг сануулжээ. Тэрээр "Николас Мадурог хууль бусаар Венесуэлийн парламентыг байгуулахыг зорьж байна" гэж мэдэгдсэн видео бичлэгийг твиттертээ тавьсан байна. Парламентыг тараахаас гадна хууль бусаар парламентын сонгуулийг явуулах, гишүүдийг мөрдөхийг зорьж байна гэж мэдэгджээ.

Түүнээс гадна Хуан Гуайдо "Венесуэлийн Засгийн газар энэ арга хэмжээг авснаар дэлхийд ганцхан хууль ёсны гэж танигдсан Засгийн газрыг устгахыг оролдож байгааг" онцолсон байна. Тэрээр Венесуэлийн Үндэсний Ассамблейгаас хэрэгжүүлж болзошгүй ажиллагааны тухай мэдээлэл хүлээж авснаа онцолсон ч нэмэлт мэдээлэл өгөөгүй байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.