Б.Чойжилсүрэнгийн компанийн лицензийг цуцаллаа, бусдыг нь яах вэ Ерөнхий сайд аа?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр  шуурхай хуралдаан зарлаж, хуулийн байгууллагын удирдлагуудад үүрэг даалгавар өгөв.  Тэрээр энэ удаа Тост, Тосон бумбын ордтой холбоотой асуудлыг “онилж” тусгай зөвшөөрлийг нь цуцлахыг даалгалаа. Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж энэ асуудлыг шийдвэрлэхээр болов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр “Монгол төрд байгаа зарим нэг хүмүүс уул, ус хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Гурвантэс сумын иргэд уйлаад ярьж байгааг та бүхэн харсан байх. Тэд төрөөс юм гуйгаагүй. Зөвхөн газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг л хамгаалж үлдэх гэсэн. Ард түмэн газраа ухуулахгүй гэж байхад яагаад энэ газрыг ухаад байгаа юм бэ. Үүнийг анхнаасаа хууль зөрчиж олгосон гэж ойлгож байгаа. Үүнтэй нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд би хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн” гэлээ.

Үргэлжлүүлэн “Уул уурхайг зогсоохын төлөө тэмцэхэд 3-5 сая төгрөгөөр амыг нь барих гэж оролдсон гэж Гурвантэс сумын иргэн ярьж байна. Нүдэн дээр чинь авлигын хэрэг явагдаад байхад яагаад шалгахгүй байгаа юм. Цагдаагийн дарга аа. “Сауд гоби коэл транс”-ийн зөвшөөрлийг хуурамчаар олгосон байна. Үүнийг хэрэг үүсгэж шалга. 370 мянган тонн нүүрсний хулгайн хэрэг яасан бэ. Жилийн өмнө үүрэг өгсөн. Үр дүн нь хаана байна вэ. Шударга ёсыг тогтоож, энэ ашигт малтмалын лицензийг цуцлах ёстой. Энэ ажлыг хийж чадахгүй бол та нар ажлаа өг” гэсэн  байна.

Тус ордод үйл ажиллагаа явуулахаар бэлдэж буй 3-4 компанийн тусгай зөвшөөрлийг ч өгөхгүй байхыг  даалгажээ.  Харин одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас зөвхөн “Сауд гоби коэл транс” компанийг онцолсон нь сонин юм. Өнөөдрийн байдлаар Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмалын 35 тусгай зөвшөөрөл олгоод байна. Нэр бүхий таван компани тусгай хамгаалалттай бүсээс гадуур бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа юм. Нарийн сухайтын бүлэг ордоос “Сауд гоби сэндс”, “Чинхуа Мак Нарийнсухайт”, “Монголын алт МАК”, “Өсөх зоос”, “Сауд гоби коал транс” гэсэн таван компани олборлолт хийж байна. Харин зургаа дахь компани болох “Жавхлант орд” компани Тост тосон бумбын нурууны гүнд тусгай лиценз эзэмшиж олборлолт хийж байгаа.

Ер нь  Тост, Тосон бумбын нуруу уул уурхайгаас болж сүйдлээ гэх тоолонд зөвхөн “Сауд гоби коал транс” компанийн нэр яригддаг. Адилхан олборлолт хийж байгаа компаниудаас нэгийг нь онилж, нийгэмд харлуулсаар ирсэн. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс “Жавхлант орд” компани нь хайрханы цөмд нь олборлолт явуулж байгааг нутгийн иргэд хэлдэг.  Гэсэн ч нөгөө л “Сауд гоби коэл транс” компанийг онилдог.  Ерөнхий сайд ч гэсэн тэр жишгээр энэ компанийн тусгай зөвшөөрлийг цуцлана гэж байна. Цаашлаад энэ газрыг тусгай хамгаалалтад авна гэдгийг ч тэрээр дурджээ.  Тэгэхээр бусад уул уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг ч цуцлана гэсэн үг үү Ерөнхий сайд аа?
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-08-15 11:32:55
    Хууль зөрчсөн бол цуцлана даа
  • Зочин 2019-08-14 11:52:32
    Uul uurhain buh company ii license g tsutsalsan ch MONGOL amidardagaaraa amidarna,amidarsaar irsen.Buh uul uurhain company d shalgalt hiij,juramjah ni mash zov
  • Ббо 2019-08-13 14:02:53
    Б. Чойжилсурэн ходолморч залуу шуу..... Бутээлч хумуус руугээ ганц хадаас хадаж узээгуй ХЭЛ АМ НЬ ХОГЖСОН ЦАГААН ГАРТНУУД дайрах юм даа...
  • Irgen 2019-08-13 13:25:10
    Uvsiinhan ugaasaa shultai hulgaichuud.Deer ni Choijilsuren gej hulgaichiin hiij bgaa aranshin arai hterch bna.Ard tumen negl udur teserne shuu Choijoo guai.
  • zochin 2019-08-13 08:56:59
    Банкны сайд байхдаа Чойжилсүрэн хулгайчийн улстөржсөн мэдэгдэлээс болж маргааш нь Монгол улсын зээлжих зэрэглэл доошилж Монгол улс гадаадаас зээл авах эрхээ хас...
  • Hurelsukh  2019-08-13 07:11:03
    Huurhii duu bodlogogui erunhii said.
  • Irgen 2019-08-13 06:18:06
    Choijilsurengiin buunii nohoi. Zahialgat bicheech baina.
  • төр бохир байна 2019-08-13 05:15:12
    Хуулийн дагуу олгосон тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэлээр цуцална. Түүнээс хэн нэг эрхтэн дархтан дураараа цуцлах эрхгүй шүү. Хохирлыг хэн барагдуулах
  • Зочин 2019-08-13 02:10:46
    Нутагтаа очиж Газрын тосоо ухвал ашиг ихтэй нутгийн ахан дүүс тосоод авна шүү дээ...
  • иргэн 2019-08-13 01:40:48
    Хүн амины хэргийг нь яах вэ? Бэлээхэн аудио бичлэг дээр алуурчны хоолой бичигдсэн байхад.
  •  2019-08-13 01:31:08
    баруун аймгуудаар алт хайгаад зам хэрээд ус буухгүй, ургамал ургахгүй байна очиж үзээч.
  • иргэн 2019-08-13 00:57:17
    бусад нь хурэлсухийн хамааралтай учраас хууль зерчиж болно гэнээ
  • !!!! 2019-08-13 00:45:31
    Nomtoibayriin buh Lizenziig odoo zuzlahiig ni zuzlaad huraahiig ni huraa !!