Улаанбаатарт бороо орно, 20-22 градус дулаан

Малчид, ард иргэд, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр төв, зүүн болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүн байна.

2019 оны 08 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 24-29 градус, Алтайн өөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-22 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.



С.Жангар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.