Ээлжит бус чуулган үүргээ гүйцэтгэх үү
Хаврын чуулган өндөрлөхтэй зэрэгцэн ээлжит бус чуулганыг хуралдуулах УИХ-ын даргын захирамж гарсан. Ээлжит бус чуулганыг өнгөрсөн сарын 5-аас ирэх есдүгээр сарын 1 хүртэл хугацаанд үргэжлүүлэхээр болсон юм. Гэвч найр наадам, амралт зугаалгын өдрүүд үргэлжилсэн энэ өдрүүдэд гишүүд Төрийн ордонд сууж хуралдахаас илүү орон нутагт ажиллахыг илүүд үзэв.  Ийм ч учраас ээлжит бус чуулганы ихэнх хугацаанд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг ард иргэдэд танилцуулах нэрээр халхавч хийн гишүүдийн ихэнх нь найр наадам хэссэн шиг явааг эх сурвалжууд дуулгаж байна. Эрхэм төрийн түшээд ч өөрсдийн фэйсбүүк хуудсаараа энэ тухай мэдээлж, найр наадмын нээлтэд голдуу оролцож,  одон медаль гардуулсан зургаа олон нийтэд сүлжээнд оруулж байна. Харин энэ долоо хоногоос эхлээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг эхлүүлнэ.

Гэхдээ Ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөс гадна дараах асуудлыг хэлэлцэхээр тов тогтоогоод байгаа билээ. Үлдсэн 10 гаруйхан хоногт дараах асуудлыг амжиж хэлэлцэх эсэх нь эргэлзээ төрүүлж байгааг хэлэхэд илүүц биз.

1.            Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон холбогдох хууль тогтоолын төсөл /хэлэлцүүлэг үргэлжилнэ/;
2.            “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий” Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ажлын тайлан, үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлаас гаргах шийдвэрийн төслийн тухай;
3.            Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлт;
4.            “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
5.            Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
6.            Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
7.            Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
8.            Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
9.            Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсыи Их Хурлын тогтоолын төсөл;
10.          Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөх/;
11.          Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөх/;
12.          Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудал;
13.          Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
14.          Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэнэ.
 
П.Анир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.