Долоо хоногийн онцлох үйл явдлууд
Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
 
Шинэ цэнгэлдэх барих шийдвэр гарав
 
Засгийн газрын хуралдаанаар Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих тухай шийдвэр гаргалаа. Тодруулбал, 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-г үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй байдлаар барихаар төлөвлөв. Үндэсний их баяр наадмаас гадна олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээ явуулах боломжтой, жилийн дөрвөн улиралд ажиллах цэнгэлдэх хүрээлэнгийн загвар, зургийг шалгаруулах уралдаан зарлах юм.

Шинэ цэнгэлдэх хүрээлэнг ХУД-ийн нутаг дэвсгэр, Нисэх, Яармагийн замын аюулгүйн тойргийн зүүн урд, эсвэл СХД-ийн нутаг дэвсгэр, Хүй долоон худаг, “Монгол наадам цогцолбор” орчимд барьж 2021 оны Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” барих, холбогдох санал, шийдвэрийн төслийг төсөв, санхүүгийн тооцооны хамт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлан ажиллана. 
 
ЖДҮХ сангаас зээл авсан гишүүд мөнгө хүүлсэн үү 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү тухай цахим хуудсанаа "УЕП-ын газраас ЖДҮ-тэй холбоотой асуудлаар албан ёсны хариу ирүүлсэн байна. 3 хувийн хүүтэй зээлээ 30 хувийн банк бус байгууллага, ломбард зэрэг газраар дамжуулан иргэдэд өгч мөнгө угааж байсан 8 тохиолдлыг олж тогтоосон гэнэ" гэх жиргээ өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байв. О.Баасанхүү гишүүний хувьд өнгөрсөн долдугаар сарын 24-нд Улсын ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарт хандаж албан тоот явуулаад байсан юм.

Тэгвэл О.Баасанхүү гишүүнд энэ сарын 1,2-нд дээрх газруудаас хариу ирүүлэхдээ “УИХ-ын найман гишүүнтэй хамаарал бүхий ААН ЖДҮД сангаас авсан зээлээ банк бус байгууллага, ломбард зэрэг газраар дамжуулан мөнгө хүүлсэн” гэсэн утга бүхий албан тоотыг илгээсэн байгаа юм. 
 
Сэргээшийн хариу гарлаа

Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд үлдсэн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг. Тус шинжилгээний хариу гарсныг Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээллээ. Тус төвөөс сэргээшийн шинжилгээний хариуг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн байна. Хуулийн дагуу сэргээшийн шинжилгээний хариуг зохион байгуулах хороо зарлана. Харин хариуг хэзээ зарлах нь тодорхойгүй байна. Тэгвэл үүнтэй холбогдуулан бөхчүүд сэргээш хэрэглээгүй гэдэг мэдэгдлээ хийж, Баяр наадмын комиссыг албан ёсны мэдээлэл хийхийг шаардаж байна. 
НОСК-иас байр авахаар бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулав 

"Буянт-Ухаа 2" 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэлийг өнгөрсөн сарын 22-ноос энэ сарын 5-ныг дуустал 14 хоногийн хугацаанд явуулсан юм. Цахимаар түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй 35058 иргэн бүртгүүлээд байгаа. “Залуу гэр бүл” ангилалд 4443, “Төрийн албан хаагч” ангилалд 6542, “Хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч” ангилалд 9549, “18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл” ангилалд 960, “Өрх толгойлсон эцэг, эх” ангилалд 3148, “Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан” ангилалд 7166, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл” ангилалд 3134, “Гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн” ангилалд 116 иргэн бүртгүүлээд байгаа юм.

Иймээс өнгөрсөн долоо хоногт сонгон шалгаруулах комисс хуралдаж, иргэдийн хүсэлтийг нээлттэйгээр хэлэлцэж, сонгон шалгаруулалтыг хийлээ. Сонгон шалгаруулалтын хариу ирэх долоо хоногт гарна. 

П.АНИР 
Олооо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. ADITY 2019-08-11 17:22:50
    Хэрэв та бөөрнийхөө 1 хэсгийг мөнгөөр зарахыг хүсч байвал бидэнтэй холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: 780,000.00
  • Ard 2019-08-11 12:36:40
    Butuu tsengeldeh hureeleng agaarjuulaltiin asuudal hunddee bas deever nurah ayultai bdg,naidvartai ym hiih heregtei,har business bj bolohgui
    24.46.98.145
    Мэдэгдсэн Хариулах