Зориулалтын бус хийлдэг завь, гудас зэргийг ашиглахгүй байхыг анхааруулав
Онцгой байдлын аврагчид нуурын гүн рүү хөвж явсан бага насны хүүхдүүдийг аварчээ. Тодруулбал, Хяргас нууранд амарч зугаалж явсан Улаанбаатар хотын харьяат 4-5 насны хоёр хүүхэд зориулалтын бус хийлдэг гудсаар тоглож байгаад эргээс 200 метрийн зайтай хөвж явсан аж.

Тэднийг аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид шуурхай аврах ажиллагаа зохион байгуулж аварсан байна.

Үер усны улмаас гол, нуур цөөрмийн түвшин дээшилсэн энэ үед ард иргэд амарч зугаалахдаа болгоомжтой байх, бага насны хүүхдээ хараа хяналттай байлгах, зориулалтын бус хийлдэг завь, гудас зэргийг ашиглахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулав.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.