''Улаан цутгаланд''-д утсан дээгүүр алхана
"Монголын циркийн нэвтэрхий толь" номонд "Хамгийн өндөрт үзүүлбэр хийсэн жүжигчин" хэмээн тэмдэглэгдсэн уран бүтээлч М.Мягмарсайхан энэ сарын 11-нд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын "Улаан цутгалан" хүрхрээн дээгүүр утсан дээр алхахаар болжээ.

Тэрээр энэ удаа 25 метрийн өндөрт 65 метр урт төмөр утсан дээгүүр алхаж тэнцвэрийн үзүүлбэр хийх юм. Энэ нь байгалийн үзэсгэлэнт орчинд чанга утасны үзүүлбэр хийх гэж буй Монголын анхны тохиолдол аж. Түүний энэ үзүүлбэр тоглолтыг олон улсад "skywalk", "highwire" хэмээн нэрлэдэг. АНУ болон Швейцарьт түгээмэл хөгжжээ. Тэрээр 2005 онд Шьейцарь улсад 30 метрийн өндөрт хоёр краны хооронд 120 метр утсан дээр харанхауйд нуруундаа салют зүүж алхсан байдаг. Мөн энэ онд Германд циркийн орой дээрээс барилгын хооронд татсан өгсүүр 15-30 метрийн өндөртэй 40 метр замыг чанга утсан дээгүүр туулсан юм.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.