Орон нутгийн замд хурд хэтрүүлбэл эрх хасна
Амралт зугаалгын энэ өдрүүдэд орон нутгийн замд хурд хэтрүүлэх, нэгнээ гүйцэж түрүүлэх гэж байгаад мөргөлдөх зэрэг осол авраас болж хүмүүс үй олноороо үрэгдээд байна.

Хоёр хоногийн дотор гэхэд зам тээврийн ослоор 10 хүн амиа алдсан харамсалтай тоо баримт байна.

Ер нь манайхан орон нутгийн зам дээр осол гаргах нь элбэг байдаг. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн замд хурд хэмжигч, хурд сааруулагч байршуулж эхэлжээ.

Хэрвээ орон нутгийн замд 80 км/цагаас дээш хурдалбал 50 мянгаар торгож, 120 км/цагаас дээш хурдтай явсан нь хурд хэмжигчээр илрэх юм бол жолоодох эрхийг хасахаар болсон байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-08-10 00:12:02
    Энэ зөв шийдвэр болох байх гэхдээ эрхийг хэдэн сар биш 5 жилээр хас бид хурдны замтай билүү
  • иргэн 2019-08-09 10:15:01
    80 гэдэг нь болж байна, 90 буюу түүнээс дээш нь эрх хасах хэрэгтэй. иргэний дайн шиг олон үхэл гарч байгааг хатуу анхаарцгаая. тавтай аялаарай.