Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэх асуудлаар байгуулагдсан Түр хорооны зүгээс Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт хүргүүлсэн билээ.
Тодруулбал, Түр хорооны зүгээс Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт хүргүүлж, ирэх даваа гарагт болох хаалттай шүүх хуралдаанд Түр хорооны дарга Ж.Батзандан, гишүүн Л.Болд, Ц.Нямдорж, Х.Нямбаатар, А.Сүхбат, Я.Санжмятав, Ө.Энхтүвшин нар зайлшгүй суух шаардлагатай тул ажиглагчаар оролцох боломжоор хангаж өгөхийг хүсч байна" гэсэн хүсэлт хүргүүлсэн байгаа юм.
Харин Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарт Б.Хурц нарын шүүх хуралд оруулах эсэхийг энэ сарын 12-нд болох шүүх хуралдааны үеэр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэнэ гэдэг хариулт өгчээ. Тодруулбал, дээрх хүмүүсийг шүүх хуралд оролцуулах эсэхийг шүүх бүрэлдэхүүн шийдэх юм байна.
О.Гэрэл
Оллоо.mn