2016 оны сонгуулиас хойш дуулиан шуугиан болоод байгаа олны анхаарал татсан албан тушаал наймаалцахыг санаархсан 60 тэрбумын бичлэгтэй хэргийг хуулийн байгууллагаас сэргээн шалгаж эхэлсэн билээ.
Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан болсноос хойш түүний тушаалаар өмнө ЖДҮ, 60 тэрбум зэрэг томоохон хэргүүдийг шуурхай шалгах цагдаа, прокурор, авлига, тагнуулын байгууллагуудын нэгдсэн ажлын хэсэг байгуулж байгаа.
Тэгвэл ТЕГ-аас 60 тэрбумтай холбоотой хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн тухай эх сурвалж мэдээллээ.
Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар өчигдөр прокурорт хүргэсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар А.Ганбаатар, Ц.Сандуй нарт төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн зүйл ангиар буруутгажээ.
Харин иргэн Г.Доржзодовт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан бололтой.
О.Гэрэл
Оллоо.mn