Төв аймгийн Баянчандмань суманд овооны наадам болжээ. Уг наадамд хурдан морь унаж уралдсан 10 настай хүүг морины эзэн болох М нь "Миний морийг түрүүлгэсэнгүй" хэмээн зодож тамлан, гарыг нь хугалж, толгой руу нь ташуурдан зодсон байна.
Хүү аав ээжтэйгээ амьдардаг бөгөөд айлд хурдан морь унадаг байжээ. Хүү эзнийхээсээ зугтааж, ээж аавтайгаа холбоо барьж дуудсан бөгөөд ээж, ах нар нь хүүг очиж авсан байна.
Унаагүй тэд Баянчандманийн зам дээр замын машинд дайгдахаар зогсож байхад нь сайхан сэтгэлт иргэн Ө машиндаа суулган Улаанбаатарт авчирч, ГССҮТ-д үзүүлжээ.
Хүү өнөөдөр томограффийн шинжилгээнд орох гэсэн ч санхүү мөнгөний боломжгүй байгаа гэнэ.
О.Гэрэл
Оллоо.mn