Төслийн зуух авах иргэдийн бүртгэлийг онлайнаар хийнэ
Улаанбаатар Цэвэр Агаар төслийн хүрээнд хөнгөлөлттэй үнээр зуух худалдан авах иргэдийн бүртгэлийг онлайнаар хийх аргыг танилцуулах зорилгоор нийслэлийн 92 хорооны Засаг дарга, зохион байгуулагчдын нэгдсэн уулзалт зохион байгууллаа. Хөтөлбөрт хамрагдах өрхүүдийн бүртгэлийг онлайнаар хөтлөх нь иргэд, хороодын зохион байгуулагчдын ажлын ачааллыг багасгах, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах чухал түлхэц болж байгаа юм. Өмнө нь хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй, гэр хороололд оршин суудаг, албан ёсны бүртгэл бүхий иргэд 9-р сарын 22-ноос 26-ны өдрүүдэд харъяа хороондоо очиж бүртгүүлэх шаардлагатай.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.