Монголд зам барьдаг Хятад компаний захирал “Манай Хятадууд замын өргөнөөс, танай Монголчууд зузаанаас идэж байна” гэх шог гэхээсээ илүү гунигтай яриаг сонссон л биз дээ. Энэ бол манай өнөөдрийн замчдын түүх. Намартаа барьсан зам нь ирэх зуны борооноор урсаад явчихдаг түүх Монголын авто замчдынх.
Харин Монгол улсад Авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойгоо энэ өдрүүдэд тэмдэглэж байна гэх. Тэд авто замын сүлжээний эхлэлийн цэгт мөнхөд үргэлжлэхийг билэгдсэн хөшөөг өчигдөр шинэчлэн сүндэрлүүлжээ. Нэг үгээр тэд бараг нэгэн зууны түүхээ ёслол төгөлдөр тэмдэглэх баяр ёслолын ажлаа үүгээр эхлүүлж байгаа гэнэ.
Тэгвэл энэ үед Монголын авто зам 90 жил хэрхэн хөгжив гэх асуултыг эрхэм замчдаас асуумаар санагдах. Хариулт хялбархан. Хамгийн сүүлийн жишээ улсын чанартай томоохон автозам тавих ажилд тэд “гологдсон”-оос эхэлж болох юм. Бүр тодруулбал Улаанбаатар Дархан чиглэлд тавих шинэ авто замын ажилд Монголын ганц ч замын компани багтаж чадсангүй. Тэдэнд итгэл үзүүлэх боломжгүй гэж шийдвэр гаргагчид үзсэн хэрэг. Хариуцаж авсан ажлаа чанартай хийдэггүй, хугацаанд нь хүлээлгэж өгдөггүй, анхны төсөвлөсөн хөрөнгөө давуулж нэхдэг гээд Монголын замчдыг сайн нэр дагадаггүй. Иймээс ч энэ удаад Улаанбаатар Дарханы замын ажилд гологдож, урд хөршийн таван компани хийхээр шалгараад буй. Гэвч гандан буурсангүй манай “гологдсон” замчид бахдалтайгаар 90 жилийн ойгоо тэмдэглэж сууна.
90 жилийн түүх замчдад замын болоод зам засварын ажлыг чанар муутай, хүний нүд хуурсан төдий хийдэг, өөрийн эрх ашгийг бодохоос нийтийн эрх ашиг, аюулгүй байдлыг харгалзаж үздэггүй чанаргүй замуудын уртаас урт түүх бий.
Тэдний түүхийг цахим орчинд дэлхийгээр хоцорсон 90 жил хэмээн тодотгосон нь ч буруу биш бололтой. Үнэндээ авто замын салбарт баярлаж, хөөрч бахдаж гүйгээд байх гялайж гялтайх зүйл алга. Нийслэлд үргэлжлэн орсон борооны дараа тэдний түүхийг дүгнэж болно. Ямар ч стандартгүй, төлөвлөлтгүй автозамчдын замууд... Хаа сайгүй тогтоол ус. Судалгаа тооцоо, төлөвлөлтгүй зах замбараагүй замууд... Энэ бол тэдний 90 жилийн гунигт түүх.
П.АНИР
Оллоо.мн