Өнөөдөр: Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулна

08.00-17.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Тост, Тосон Бумба” үндэсний хэлэлцүүлгийг “Эрс Шинэчлэл Хөдөлгөөн”, “Байгаль Хамгаалах Говийн Иргэдийн Санаачлига” ТББ-ууд хамтран зохион байгуулна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим /Төрийн ордон/

10:00-18:00 цагт “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл" хөдөлгөөн, “Уугуул хөдөлгөөн” ТББ-аас  Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулна. Тайван жагсаалд оролцогчид ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн амь насыг бүрэлгэсэн хэргийг дахин шалгаж, захиалагч, гүйцэтгэгчийг үнэн зөвөөр тогтоон, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг шаардахын сацуу Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын бүс нутгийг хамгаалах асуудлаар гарын үсэг цуглуулж, уриалга гаргана. Холбоо барих утас: 94091377

11:00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд НМХГ, НОБГ, нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар, Авто зам хөгжлийн газар болон нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нарын албаныхан хэвлэлийн хурал зарлалаа. Нийслэл хотод зөрчилтэй, зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын талаар мэдээллэнэ. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 325044

11:00 цагт  “Оюутан цэрэг” хөтөлбөрийн энэ жилийн явцтай Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, их дээд сургуулиудын захирлууд очиж танилцана. Оюутан цэргүүд энэ хугацаанд сурч мэдсэн зүйлсээ тайлагнана. Арга хэмжээ 11 цагт эхлэх тул өглөө сэтгүүлчдийг Батлан хамгаалахын их сургуулиас унаагаар авч явна. Өглөө 08:30 цагт ирсэн байгаарай. Асуух зүйлээ 88111619-аас лавлаарай

12:00 цагаас "Буянт-ухаа 2" 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн сонгон шалгаруулалтын ажилтай холбогдуулан өнөөдөр Хангарди ордоны 14 давхарт  "Нийслэлийн орон сууцны корпораци"-иас мэдээлэл хийнэ. Утас:91117202

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.