НҮБ-ын гишүүд гэрээнд гарын үсэг зурав
НҮБ-ын гишүүн орнууд өчигдөр хил дамнасан худалдааны маргаан, худалдааны харилцааг тогтворжуулах шийдвэрийг хөнгөвчилнө гэж найдаж байгаа зуучлалын тухай Сингапурын хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Сингапурт болсон гарын үсэг зурсан хэлэлцээрт НҮБ-ын гишүүн АНУ, БНХАУ гэсэн 46 орон оролцсон байна. Энэ хэлэлцээрийн зорилго нь шүүхэд мэдүүлэхийн оронд зуучлалаар дамжуулан олон улсын маргааныг шийдвэрлэхийн тулд өргөн цар хүрээнд компаниудад том итгэл үзүүлэх аж.

Гэхдээ энэ алхмыг хэрэгжүүлэхэд хугацаа их орохоос гадна зардал ихтэй байж болох юм байна. Сингапурын ерөнхий сайд Ли Сянь Лун хэлэлцээрт гарын үсэг зурах үеэр "Энэ нь олон улсын худалдаанд, худалдаа, хөрөнгө оруулалтанд ахиц гарахад тусална" гэв.

Тэрээр "Өнөөдөр олон талт хамтын ажиллагааг явуулах, бизнес хйихэд нээлттэй хэвээр байгааг зарлаж буйгаа амлахын тулд гишүүн орнууд нэгдээд байна" гэж нэмж мэдэгдсэн байна. Түүнээс гадна ерөнхий сайд Ли Сянь Лун найдвартай зуучлал нь хэлэлцээрийг сайжруулна гэж найдаж байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.