Хоёр орны цэргийн эвсэл бэхжиж байна
Японы ерөнхий сайд Шинзо Абэ Токио, Вашингтоны хооронд тогтоосон зэвсэгт хүчний холбоо бэхжиж байгааг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспертэй уулзах үеэрээ онцолжээ. Тэрээр "Токио хоёр орны зэвсэгт хүчний эвслийг цаашид бэхжүүлнэ" гэж мэдэгдсэн байна.

Харин АНУ-ын Батлан хамгаалахын сайд "АНУ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй орон болгоно гэсэн амлалтаа биелүүлнэ. Пхеньяны зүгээс 1970,1980 онд Хойд Солонгосын тагнуулынхан барьцаалсан Япон иргэдийн талаар тодруулахыг зорьж байгаа Японыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Ингэснээр АНУ Вашингтон, Пхеньяны хооронд өрнөөд байгаа худалдаа, улс төрийн маргааны улмаас Өмнөд, Хойд Солонгос болон АНУ-ын хооронд тагнуулын мэдээллийг харилцан солилцох тухай гэрээг байлгах шаардлагатай гэж Токиог үнэмшүүлэхийг оролдож болзошгүй гэж бичжээ.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Австрали, Шинэ Зеланд, Монгол, Өмнөд Солонгосыг багтаасан айлчлалыг Ази болон Номхон далайн бүсийн орноор  хийж байгаа юм байна.

Эх сурвалж; Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.