Цөмөрсөн газрын дор 6*8 харьцаатай зоорь илэрчээ
Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, төрийн ордны зүүн талд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн ойролцоо газар цөмөрснөөс тусгай хамгаалалт гарч, мэргэжлийн байгууллагууд ажиллав.

Борооны уснаас цөмөрсөн газрын доор 6*8 харьцаатай зоорийн байгууламж байсан байна. Энэхүү зоорьт соёлын өв байж магадгүй гэж үзэж байгаа юм байна. Тиймээс одоо усыг нь шавхаж, дотор нь юу байгааг шалгаж, тогтоох юм байна.  Цаашид газар цөмрөх аюултай учраас тэнд ажиллаж байгаа албан хаагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалт авчээ.

Мэргэжлийн хяналтын байцаагч "Цөмөрсөн газрын доор 6*8 харьцаатай зоорь олдсон. Эндээс соёлын өвтэй холбоотой байж магадгүй зоорь олдсон. Тиймээс зоорийн усыг шавхаж, шалгалт явуулахаар ажиллаж байна. Соёлын өв байгаа эсэх талаарх шалгалтыг хоёр өдрийн дотор хийж гүйцэтгэнэ” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-08-08 07:17:57
    Neeree nuhen jorlon l baisan baih, soyoliin ev baigaagui baigaasai, ene muhai harahduuldag jorlonguudaas Mongolchuud hezee salah boloo,
  • !!! 2019-08-08 07:11:29
    Jorlon l baisan bailgui manaihan bolson hoino tagtarshuulj tehnologiin daguu hiigeeguigees l huuchin jorlongiin nuh zomorson !