Цөмөрсөн газрын дор барилгын туурь байж магадгүй
Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, төрийн ордны зүүн талд Хүмүүлэнгийн ухааны их сургуулийн ойролцоо газрыг цагдаа, тагнуул, төрийн тусгай хамгаалалт,  Онцгой байдлын ерөнхий газрын албаныхан тус газар дээр яг одоо ажиллаж авсан байна. Өчигдөр оройноос эхэлж хамгаалалтанд авсан гэдгийг зарим эх сурвалж хэлэв.
 
Хамгаалалт авсан газарт Онцгой байдлын албан хаагчдаас гадна Нийслэлийн Соёл урлагийн газар болон цагдаа, архелогийн хүрээлэн,  төрийн тусгай хамгаалалттын газрынхан ажиллаж байгаа. Онцгой байдлын аврагчид цөмөрсөн нүх рүү орж, үзлэг хийж байна.
 
Дээрх цөмөрсөн газрын дор хуучны барилга байгууламж байсан байж болзошгүй, барилгын туурь олдсон байна. Тиймээс албаныхан ажиллаж юу байгаа, ямар арга хэмжээ авах талаар шуурхай арга хэмжээ авч байна гэсэн мэдээллийг өгсөн бөгөөд удахгүй хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэнэ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.